Хүүхдийнхээ мэдээллийг фэйсбүүктээ бичсэн ээж "охиноо алджээ"
2015/10/16
Зураг дээрх америк эмэгтэй охиныхоо зургийг фэйсбүүкт хаана сурдаг, хэдэн настай зэрэг мэдээллүүдтэй нь бичиж, нийтэлснээс болж өнгөрөгч 11-ний өдөр охиноо алджээ.
Түүний охин одоо зургаан настай бөгөөд охидыг худалдаалдаг бүлэг этгээд хулгайлсан гэнэ. Бага насны хүүхдүүдтэй бэлгийн харилцаанд орох гаж донтой хүмүүст охидыг худалдаалдаг бүлэг этгээдүүд фэйсбүүкийн цаана, хуурамч нэр, хаягтайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд онлайн хэрэглэгчдийн цахим хаяганд нийтлэгдэж буй хүүхдүүдийн мэдээллийг цуглуулж, тодорхой зүйлсийг мэдэж авсны дараагаар энэхүү бусармаг үйлдлээ гүйцэтгэдэг байна.
АНУ-ын цагдаагийн байгууллагын тогтоосноор энэхүү хэргийг үйлддэг бүлэг этгээд хүүхдүүдийг гаж донтнуудад 5000 доллароор худалддаг аж.
Тодруулбал, охиныг сураггүй болоод нэг хоносоны дараагаар дэлхийн өнцөг булан бүрээс ханддаг, чөлөөт худалдааны онлайн каталогид охины зургийг оруулан “Америк бяцхан охин. Үнэ ердөө 5000 доллар” хэмээн бичиж тараасан байжээ. Одоогоор цагдаагийн албан хаагчид охиныг эрэн хайх мөрдлөгөө эхлүүлсэн бөгөөд онлайнд зар тавьсан хаягийн дагуу шалгахад хуурамч хаяг байсан гэнэ.
Үүнтэй холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллагаас өөрийн фэйсбүүк хуудаснаа хувийн мэдээллүүдээ дэлгэхгүй байх, гэрийн хаяг, ажлын газар, цахим шуудан, утасны дугаар зэргийг нийтлэхгүй байх, найзын хүсэлт бүрийг авахгүй байхыг онцгойлон анхааруулжээ.
ts · 2015/10/16
za utsaa ustgii manaid j bas hamaatai
Зочин · 2015/10/16
Za utsa ustgii manai ulsad j bas hmtai
ttl · 2015/10/16
Ymar aimaar hereg we