Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Спортын тэмцээн амжилттай боллоо
2015/11/03
2015.10.31-11.01-ны өдрүүдэд Монгени цогцолбор сургуулийн Спорт заланд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны нэрэмжит Спортын тэмцээний гар бөмбөг, сагс, заалны хөлбөмбөгийн төрөлд нийт 12 багийн 90 орчим тамирчин амжилттай оролцлоо.
Спортын тэмцээнд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны баг, Өмгөөллийн “Адвокат” ХХН, “Монгол Өмгөөлөгч” ХХН, “Алтан зөвлөх” ХХН, “Легал майнд” ХХН, “Юнайтад Партнерс” ХХН, Архангай аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөл, Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдий зөвлөл, Хакаси баг, Найзууд баг, Оргил багийн хуульч өмгөөлөгч, өмгөөлөгчийн туслахаас бүрдсэн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон юм.
2015 оны 10 дугаар сарын 31-нд зохион байгуулагдсан Гар бөмбөгийн холимог төрөлд П.Батжаргал ахлагчтай Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн баг тамирчид Тэргүүн байр эзэлж Өргөмжлөл, Алтан медаль хүртсэн бол П.Батцэцэг ахлагчтай “Хакаси” багийн тамирчид 2 дугаарт байрт орж Мөнгөн медаль, Гутгаар байрт Н.Батбаатар ахлагчтай Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны баг тамирчид тус тус оржээ.
Гар бөмбөгийн тэмцээний Шилдэг тоглогчоор “Хакаси” багийн тамирчин, хуульч өмгөөлөгч Л.Цэндсүрэн шалгарч цом гардсан юм.
Хоёр дахь өдрөө үргэлжилсэн Спортын тэмцээний Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд Б.Мөнхбат ахлагчтай “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн баг тамирчид Нэгдүгээр байрт орж Алтан медаль, Өргөмжлөл хүртсэн бөгөөд удаах байруудад Д.Очирдорж ахлагчтай Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны баг тамирчид Мөнгөн медаль, Т.Ганболд ахлагчтай “Адвокат” ХХН-ийн баг тамирчид Хүрэл медаль тус тус хүртэв.
Сагсан бөмбөгийн тэмцээний Шилдэг эрэгтэй тоглогчоор Өмгөөллийн “Монгол Өмгөөлөгч” ХХН-ийн тамирчин, өмгөөлөгчийн туслах О.Ариунтулга шалгарсан юм.
Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Алтан медаль, Өргөмжлөлийн эздээр Д.Мөнгөнцэцэг ахлагчтай “Адвокат” ХХН-ийн баг тамирчид тодорсон бөгөөд Мөнгөн медалийг Д.Цэндсүрэн ахлагчтай Дархан-Уул аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн тамирчид, Хүрэл медалийг Г.Цацрал ахлагчтай “Хакаси” багийн тамирчид тус тус хүртсэн амжилтийг үзүүлжээ.
Сагсан бөмбөгийн тэмцээний Шилдэг эмэгтэй тоглогчоор Дархан-Уул Оргил багийн тамирчин, өмгөөлөгч Д.Цэндсүрэн шалгарч цомыг гардсан байна.
Заалны хөл бөмбөгийн тэмцээнд Г.Орхон ахлагчтай “Юнайтад Партнерс” багийн тамирчид Тэргүүн байр эзэлж, Өргөмжлөл, алтан медаль, мөнгөн шагналаар шагнагдсан бол удаах байруудад П.Цолмонбаатар ахлагчтай “Легал майнд” ХХН-ийн баг Мөнгөн медаль, З.Хүрэлсүх ахлагчтай “Найзууд” баг хүрэл медалийн эзэд тус тус болсон байна.
Заалны хөл бөмбөгийн тэмцээний Шилдэг тоглогчоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ажлын албаны баг тамирчин, өмгөөлөгчийн туслах Н.Батбаатар шалгарчээ. Хөдөө орон нутгаас тус Спортын тэмцээнийг зорин ирж амжиллтай оролцсон Архангай, Дархан-Уул, Орхон аймгийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн хамт олонд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Хүндэт цом гардуулсан байна.