Тэр хүнээс л салчихвал бүх зүйл сайхан болно гэсэн ч...
2015/11/03
Би найз залуутай үерхээд 1 жил гаруй болоод салсан. Би ч бардам зангаа гаргаад л буулт хийхгүй гүрийгээд л. Манай хүн ч гэсэн өөрийнх нь 90% буруу биш л бол буулт хийнэ гэдэг ховор зүйл. Хэрэлдэж муудалцаад сүүлдээ би сэтгэлийн хөдөлгөөнөөрөө түүнд “Хоёулаа салъя” гээд л хэлчихсэн. Салмааргүй байна, намайг уучлаарай, чи надад хэрэгтэй, би чамд хайртай гэж хэлсэн л дээ. Гэхдээ яг тэр үед энэхүү үгс надад огтхон ч сайхан санагдаагүй. Хэтэрхий их уурласан болоод ч тэр юмуу. “Тэр хүнээс л салчихвал бүх зүйл сайхан болно”, ”Тэр хүн л миний хажууд байхгүй бол аз жаргалтай байх болно”гэсэн бодлууд миний тархинд байсан учраас би түүнийг уучлаагүй бид салцгаасан. Салсны дараа эхний хэдэн өдөр муугүй байсөөн. Бараг л хүссэнээ авчихсан юм шиг, хүссэндээ хүрсэн юм шиг санагдаж билээ. Хэдэн өдөр өнгөрөөд ирэхээр сэтгэл минь нэг л хоосон болсныг би анзаарсан.
Орой болгон ярьдаг хүн байхгүй болчихсон, хайртай шүү гээд духан дээр минь үнсэх хүнгүй болчихсон, "Сайхан амраарай, миний гүнж ээ" гээд хэлэх хүн миний хажууд байгаагүй. Энэ үед би ганцаардаж эхэлсэн. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамссан. Уучлалт гуйгаад очъё гэхээр бардам зан минь намайг зулгаан тэр хүн л надаас уучлалт гуйх ёстой юм шиг санагдаж байсан. Энэ бодол их буруу гэдгийг би мэдэж байгаа ч намайг гуйгаасай гэж битүүхэндээ хүсэж байсан. Ийм бардам зан хэрэггүй байдаг юм байна шүү охидоо.
Зочин · 2015/11/06
nz zalu chin oor nz ohintoi blhs omno ulzsan ni deeree.
Зочин · 2015/11/04
Gohino2
b · 2015/11/04
guij ochsono deer shvv ho