Ерөнхийлөгч Франц улсад хийх айлчлалаа цуцаллаа
2015/11/14
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Франц улсыг зорих гэж байсан ч өнгөрсөн шөнө Парис хотноо болсон алан хядах ажиллагааны улмаас тус улсад хийх айлчлалаа цуцалжээ. Ерөнхийлөгчийн Франц улсад хийх айлчлал ирэх даваа гаригт эхэлж, Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай хэлэлцээ хийх байв.
Арваннэгдүгээр сарын 13-ны баасан гаригаас 14-ний бямба гаригт шилжих шөнө Парисын зургаан өөр газарт зэвсэгт халдлага болсны улмаас 150 гаруй хүний амь үрэгдсэн харамсалтай хэрэг гарч, дэлхийн анхаарлын төвд байна.
Энэ хэргийн талаар Гадаад хэргийн яамнаас мэдээлэл өнөөдөр мэдээлэл хийхээр болсон бөгөөд тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.
Т.Буянаа
Зочин · 2015/11/15
АН-ЫН НЭР ХҮНД ӨСӨХИЙН ХИРЭЭР БУЗАР АЛУУРЧИН МАН БОЛОХГҮЙ БҮХНИЙГ АН-Д НЯЛЗААХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ҮХЭЛРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГАА АЛУУРЧИН МАН САНДАРЧ БАЙНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/11/14
Ашгүй дээ төсвийн хэдэн төгрөг хэмнэгдэх нь.