Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяаг батлан даалтад гаргах шийдвэрийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан бөгөөд өчигдөр орой тэрбээр гэртээ харьжээ.

Түүнийг хоёр долоо хоногийн өмнө Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилж, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм.

 

Б.Батзаяаг үргэлжүүлэн, гадуур байцаан шалгах юм байна. Түүний хэрэгт

одоогоор дөрвөн хүнийг холбогдуулан шалгаж байгаа аж.

 

Н.Ганаа