seven_luck Монголын улс төрчид хийгээд толгой баячууд энд тэнд очиж мөрийтэй тоглож байна гэх яриа мэр сэр сонсогддог. Тэр бүү хэл өөрийн эх орондоо тоглоод сууж байх нь ч энүүхэнд.

Уг нь Монгол Улс хуулиндаа мөрийтэй тоглоомыг гэмт хэрэг гэж үзсэн. Гэвч толгой баячуудын “тоглоом”-ыг хуулийн дагуу авч үзэх нь ховор. Сүүлийн ганц жишээг дурдахад л Монголын улс төрчид, дарга нар, толгой баячууд өнгөрсөн таван жилийн хугацаанд Сөүлийн “Seven Luck” казинод 1 тэрбум орчим доллар тушаасан байна. “Seven luck” бол Солонгосын Засгийн газрын мэдлийн казино. Ямар ч хувь хvний эрх ашиг нөлөөлдөггvй газар гэнэ. Юутай ч өмнө нь ч энэ казиногийн талаар сонсогдож бөөн л шуугиан дэгдээж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ.

Томчуудын казинод алдсан 1 тэрбум доллар нь “Чингис бонд”-ын 2/3, Улсын төсвийн 1/6-тэй тэнцэх бас “Самурай бонд”-ыг гурав нугалах хэмжээний мөнгө юм.

 

Д.Ундрах /24tsag.mn/