2015 оны 11 дүгээр сарын 14, 15-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 604 авснаас зам тээврийн ослын 468 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 18 бүртгэгдэж 1 хүн нас барж, 18 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 3, Зам тээврийн осолд 1 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 112 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан байна

Тухайлбал: БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө, Гандангийн хойд автобусны буудлын замд Сутай буянт ХХК-ны Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 59 настай эмэгтэй С-г мөргөж гэмтээжээ.

БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө Капииал банкны урд замд Т.Raum маркийн авто машиины жолооч явган зорчигч 56 настай эрэгтэй Б гэмтсэн. Жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон.

Хөдөө орон нутагт: Төв аймгийн Эрдэнэ сант сумын Өндөр толгой гэх газарт Т.Prius маркийн У жолоочтой авто машин онхолдож зорчигч 32 настай эмэгтэй М нас барсан.

 

Цас орж замын нөхцөл байдал хүндэрсэн хальтиргаа гулгаа ихээр үүссэн байх тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та тээврийн хэрэгслийн дугуйгаа өвлийн дугуйгаар солих, зорчих хэсгийн гадаргуу, тээж яваа ачаа, замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.