Манай улсын баруун хязгаар нутгийн аймгууд цахилгаан эрчим хүчний хувьд хөрш Оросоос хангагддаг, зарим үед хүндрэлтэй байдал үүсдэг цаг ард хоцрох нь.

Учир юу гэхээр “Баруун Монгол энержи” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл Герман улс дахь Монгол, Германы хамтарсан “Сакс энержи Монголиа” ХХК-ийн захирал Франк Коккиш нар Увс аймгийн Улаангом хотноо 60 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Энэхүү цахилгаан станц нь дэлхийн хамгийн өндөр шалгуурыг хангасан хабрид буюу нүүрснээс гадна сэргээгдэх эрчим хүчээр тэжээгдэнэ гэдгээрээ Монгол Улсдаа анхдагч. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ийм цахилгаан станцтай болсноор Монгол Улсын баруун аймгууд ОХУ-аас эрчим хүч импортлох асуудал байхгүй болж, баруун аймгуудыг дотоодоосоо эрчим хүчээр хангах юм.

Энэхүү төслийг хувийн хэвшил төрийн хамтарсан концессийн гэрээгээр хэрэгжүүлэх бөгөөд 120 сая еврогийн зээлийг “Баруун Монгол энержи” ХХК-ийнхан 40 жилийн дотор өөрийн хөрөнгөөр барагдуулахаар санамж бичигт заасан аж.

 

Т.Буянаа