ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
2015/11/18
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Ц.Дашдорж, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.11.18/ өргөн барилаа.
Нийслэлээс 600 км-ээс хол алслагдсан /Баянхонгор, Дорнод, Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтай Увс, Ховд/ аймагт байнгын үйл ажиллагаа явуулан, 3-аас доошгүй ажлын байр бий болгосон /нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан/ аж ахуйн нэгжийн төлөх орлогын албан татварыг 50 хувь, 1000 км-ээс дээш алслагдсан бол 90 хувь хөнгөлж, 3 жилийн хугацаанд дагаж мөрдөхөөр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, А.Бакей, Д.Батцогт, Л.Болд, Д.Ганбат, Я.Содбаатар, О.Содбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Дашдорж, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Ц.Даваасүрэн, Д.Оюунхорол нар санаачлан боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Үүнд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал ашиглах, согтууруулах ундаа борлуулах, импортлох, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бөөний худалдаа эрхлэх, үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, автозам, замын байгууламжийг барих, засварлах, цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхээс бусад үйл ажиллагаанаас олсон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7.3-т заасан татвар ногдох орлогыг дээрх хөнгөлөлтөнд хамруулахгүй байхаар тусгасан байна.
Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээс харахад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нийт 621.2 тэрбум төгрөг төвлөрснөөс орон нутгийн татварын албадад 10,8 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин алслагдсан дээрх 8 аймгийн хувьд 2,6 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.Энэхүү татварын хөнгөлөлт хэрэгжсэнээр орон нутаг дахь бизнесийн орчныг сайжруулах, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгох, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах нөхцлийг дэмжих, өнөөгийн нүүрлээд буй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад аж ахуй нэгжүүддээ дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ
Зочин · 2015/11/19
БИ ГАШУУН Ч ГЭСЭН ГАНЦ ҮНЭН ҮГ ХЭЛЬЕ. СӨРӨГ ХҮЧНИЙХЭН ГЭЭД БАЙГАА ЭНЭ МУУ АМТАЙ МУУ ЁРЫН ХОГНУУД МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРЭЭСЭЭ, МОНГОЛЧУУДЫН АМЬДРАЛЫГ БҮР ДООШОО ОРООСОЙ ТЭГЭЭД АРДЧИЛСАН НАМЫН НЭР ХҮНД НАВС УНААСАЙ ГЭЖ БҮР ҮНЭН ГОЛООСОО ХҮСЧ БАЙДАГ ЧАДЛААРАА ХАРААЖ БАЙГАА. ЭНЭ ҮНЭН БАЙДАЛ НЬ ТЭД МОНГОЛЧУУДИЙГ МУУ ЁРЛОЖ БАЙНГА УРУУ ДОРОЙГООР ГУТААЖ ДОРОМЖЛОЖ ЯРЬДАГ. ТЭГЭЭД СОНГУУЛИАР ЯЛАЛТ БАЙГУУЛЖ МӨНГӨ ЗЭЭЛЖ ТҮҮНИЙГЭЭ БЭЛНЭЭР ТАРААЖ БААС БОЛГОЖ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЭЭД, ХАМАГ БАЙДАГИЙГ НЬ ХУЛГАЙЛААД МАН-ЫНХАН ХОРЛОЖ БАЙГАА ЮМ ШИГ МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД БУРУУГАА БАЯРЦОГТ БОЛОН АН-РУУ ГҮТГЭЖ ЧИХЭЭД ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН ГАДААДАД НУУГДСАН БАЯР БОЛОН БАТБОЛД НАРЫНХАА ХОЙНООС ЗУГТААЖ ОЧИХЫГ САНААРХАЖ БАЙГАА.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/19
АН-ЫН НЭР ХҮНД ӨСӨХИЙН ХИРЭЭР БУЗАР АЛУУРЧИН МАН БОЛОХГҮЙ БҮХНИЙГ АН-Д НЯЛЗААХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙНА. ҮХЭЛРҮҮГЭЭ ЯВЖ БАЙГАА АЛУУРЧИН МАН САНДАРЧ БАЙНА.ШҮХ 88583399
Зочин · 2015/11/18
2012 ОНД АРД ТҮМЭН АН-Д ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭСНИЙ АЧ ГАВЬЯАГААР МОНГОЛЧУУД БИДНИЙ ХЭДЭН ҮЕЭРЭЭ ХАМГИЙН АРИУН ГЭЖ ИТГЭЖ ДЭЭДЭЛЖ ИРСЭН МАН, МАХН-ЫНХАН МОНГОЛЫН ШОРОНГ ДҮҮРГЭЖ БАЙНА. МАН УРЬД ӨМНӨ ӨЧНӨӨН ЖИЛ ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙХ УРТ УДААН ХУГАЦААНДАА АРДЧИЛЛЫНХНЫГ АНХ МЭНДЭЛСЭН ЦАГААС НЬ ЯАЖ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИНГААР НЬ ДУУДАЖ БАЙСНЫГ МОНГОЛД МЭДЭХГҮЙ ХҮН ГЭЖ БАРАГ БАЙХҮЙ БАЙХ АА. ГЭСЭН Ч ХУЛГАЙЧ ГЭЭД БАЙСАН УЛСУУДААСАА ЯАЖ Ч ХИЧЭЭГЭЭД НЭГЧ ХҮН БУРУУТГАЖ ШОРОНД ОРУУЛЖ ЧАДААГҮЙ. ИНГЭЭД БОДОХОД ХЭН НЬ ЖИНХЭНЭ ХУЛГАЙЧ БОЛОХ НЬ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. БУЗАР АЛУУРЧИН МАН СУРСАН ЗАНГААРАА ДАНДАА БУСДЫГ ГҮТГЭЖ ОЛОН УДАА СОНГУУЛЬД ЯЛЖ ЗАСГИЙН ЭРХИЙГ ЛУЙВАРДАЖ АВЧ БАЙСАН НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА. IOH 88583399
Зочин · 2015/11/18
1990-ЭЭД ОНД МАН-ЫН ГИШҮҮН БИШ Л БОЛ АЛБАН ГАЗАР ҮЙЛДВЭРҮҮДИЙН ДАРГА БАЙХ ЭРХГҮЙ БАЙСАН. ТЭД МОНГОЛЫН БҮХ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ДАМПУУРУУЛЖ ӨЧНӨӨН МЯНГАН АЖИЛЧДЫГ ГУДАМЖИНД ГАРГАЖ ТҮҮНИЙ АРД БАЙСАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АМААР НЬ ШОРОО ҮМХҮҮЛСЭН НЬ БОДИТ ҮНЭН. ТЭД ӨӨРСДӨӨ МОНГОЛ УЛСЫГ ТЭГЖ САНДААЧИХААД ИЧИХ Ч ҮГҮЙ БУРУУГАА ТЭР ҮЕД ТӨРСӨН АРДЧИЛАЛ, НЯЛХ ХҮҮХЭД ХОЁРЛУУ ЧИХЭЖ ГҮТГЭДЭГ БАЙСАН.. АРДЧИЛЛЫНХАН МАН-ЫНХНЫ ЗОГСООСОН ТЭР ҮЙЛДВЭРҮҮДИЙГ ЭРТХЭН ХУВЬЧИЛЖ ЭЗЭНТЭЙ БОЛГОЁ ГЭХЭД МАН-ЫНХАН ЭСЭРГҮҮЦСЭЭР БАЙГААД МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР НЬ ӨӨРСДӨӨ ТОНОЖ ЭРГЭЭД ЯМАР Ч АЖИЛЛАХ НӨХЦӨЛГҮЙ БОЛГОЖ САНДААЖ ЯМАР Ч ҮНЭГҮЙ БОЛГОСОН. ТЭГЖ САНДААГААД ӨЧНӨӨН ЖИЛИЙН ДАРАА ӨӨРСДИЙГӨӨ ХАМГИЙН АРИУН ӨМЧ ХӨРӨНГӨНД ДУРГҮЙ ГЭЭД БАЙДАГ МАН-ЫН ГИШҮҮН ДАРГА НАР ҮНЭГҮЙ БОЛСОН ХОЙНО НЬ ӨӨРСДӨӨ ӨӨРИЙН БОЛГОЖ АВААД ЗОРИУЛАЛТЫГ НЬ ӨӨРЧЛӨӨД АРХИНЫ ГАЗАР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ БОЛГООД БАЙЖ БАЙНА. ДОРНОД АЙМГАА ХАР. ХУЛГАЙЧ ЛУВАРЧИНГААРАА ДУУДУУЛЖ БАЙСАН НӨГӨӨ МУУ НЭРТЭЙ АРДЧИЛЛЫНХНААС ТЭР ОЛОН ҮЙЛДВЭРҮҮДЭЭС ӨӨРИЙН БОЛГОЖ АВСАН ГАНЦ Ч
Отгон · 2015/11/18
Энэ чинь ёстой зөв хууль байна даа