Сайн байцгаана уу? Миний нэр, хаягыг нууцална гэж найдаж байна. Би нэг зөвлөгөө авах гэсэн юмаа. Нөхөр бид 2 хамтдаа хувийн компанид ажилладаг. Хамт амьдраад 2 жил болж байгаа. Үерхээд жил гаран болоод л нэг гэрт орсон. Дараа жилээс хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн болохоор надаас хүүхэд нэхдэггүй, хамт явж спираль тавиулж байсан.

Өнгөрсөн долоо хоногт ажлынхан ууж жоохон сууна гэхээр нь нөхөртэйгээ зэрэгцээд яахав гээд ажлынхандаа худлаа хэлээд би цуг яваагүй юм. Тэр өдөр нөхөр ажил дээр ууж сууж байгаад ирлээ гээд үүрээр ирсэн. Би ч юу бодоогүйн. Тэгсэн ажлыхан 12 өнгөрөөж тарцгаасан, танай хүн заримыг нь хүргэж өгсөн гэхээр нь гайхаад яагаад үүрээр орж ирснийг нь ойлгоогүй, харын сэтгэл төрөөд болдоггүй.

Өнөөдөр, сая ажлынхаа бичлэгүүдийг ухрааж шүүж үзэж байгаад нөхрийнхөө албаны охинтой сексдэж байгаа бичлэгийг үзлээ. Өрөөнд нь камераар бичлэг хийдгийг тэр нь сар хадгалагддагыг энэ 2 уг нь мэдмээр юм. Ууж суусан өдөр ажил дээр эргэж ирчээд нялуурч, нялуурчаад үүрээр салаад гэртээ ирж. Өнөөдөр манай албаны охин жигтэйхэн инээд алдаад л байна, эхнэртэй хүнд дуралчихлаа нтр гэж яриад байна. Их л аз жаргалтай амьтан л байна.

 

Бичлэгийг нөхөж үзэж байхдаа талаас нь утсан дээрээ бичлэг хийгээд нөхөртөө үзүүлээд сая ажлаасаа гадуур гарлаа гээд худлаа хэлээд гараад ирлээ. Одоо нөхрөөсөө салах ёстой юу? Уучлах ёстой юу? Яавал дээр вэ? Яагаад имй амьдралд садаа болсон хүмүүс байдаг юм бол?