Австралийн Сидней хотноо Монгол залуус хүчингийн хэргээр энэ оны есдүгээр сард саатуулагдаад байгаа билээ. Тодруулбал, Монгол залуус Backpage.com.au сайтаар дамжуулан хохирогч бүсгүйтэй секс хийхээр тохирч, уулзсан газраа хутга хэрэглэн, бүлэглэн хүчиндэж, дээрэмдсэн гэх мэдүүлгийг хохирогч бүсгүй мэдүүлсэн юм. Хэрэгт 21 настай Т.Б, 22 настай А.Т нарыг сэжиглэн саатуулаад байгаа бөгөөд тэд Австрали улсад оюутны визатай түр оршин сууж байгаа юм. Дээрх хоёр залуугийн хэргийн хоёрдахь шатны шүүх хурал энэ сарын 19-нд болсон юм. Шүүх хурлын шийдвэрээр тухайн хоёр иргэнийг буруутгах хангалттай нотолгоо байхгүй тул үргэлжлүүлэн нотолгоо цуглуулахаар болсон. Дараагийн шатны шүүх хурал товлогдоогүй байгаа бөгөөд тухайн хэрэг манай хоёр улсын иргэнд нааштайгаар шийдэгдэх боломж бүрдээд байгаа юм. Хоёр залуугийн гэр бүл тус улсад очиж, хүүхдүүдтэйгээ уулзсан хэмээн ГХЯ-ны Консулын газрын дарга Б.Болд хэлсэн юм.

Манай улсын 107 монгол иргэн гадаадад ял эдэлж байгаа бол 193 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа аж.

Т.Буянаа