Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
2015/11/25
Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.11.25/ хамтран хуралдаж, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх танилцуулгыг Ажлын хэсгийн ахлагч А.Бакей хийсэн.
Ажлын хэсэг төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр гишүүдийн олонх дэмжсэн саналуудыг төсөлд тусган, найруулгын 2 саналын томьёоллоор санал хураалт явуулахаар бэлтгэжээ. Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд ажлын хэсгээс танилцуулсан найруулгын 2 саналын томьёоллоор санал хураалт явуулан, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийг эцэслэн хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзлээ
Зочин · 2015/11/25
МАН-ЫН ДАРГА НАР МОНГОЛЫН Э/З-ИЙГ САМАРЧ ХАЯАД, МОНГОЛОО ӨРӨНД ОРУУЛААД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ АН-РУУ ЧИХЭЖ ГҮТГЭЭД ХААНА БАЙГАА НЬ Ч МЭДЭГДЭХГҮЙ ГАДААДАД НУУГДЧИХААД БАЙНА. ХЭРВЭЭ МАН ТЭГЖ САНДААГҮЙ БОЛ АН АМЛАСАН БҮХНЭЭ БҮРЭН ХИЙЖ БОЛОХ БАЙСАН. ГЭСЭН Ч Э/З ХҮНД БАЙГАА ЭНЭ ҮЕД ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛЫГ АМЖИЛТТАЙ САЙН ХИЙЖ БАЙНА. СЭТГЭЛ БАЙВАЛ ЯМАР Ч СААД БЭРХШЭЭЛ ТУЛГАРЧ БАЙСАН Ч АЖИЛ ХИЙЖ БОЛДОГ Л ЮМ БАЙНА. АРД ТҮМЭН 2012 ОНЫ СОНГУУЛИАР СОНГОЛТОО ЗӨВ ХИЙСНИЙ АЧ ГАВЬЯА. ШҮХ 88583399