ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна
2015/11/26
Нийт нутгийн 80 хув цасан бүрхүүлтэй байга энэ цаг үед гол мөрөн, нуур цөөрөм бүрэн хөлдөөгүй байна. Гол мөрөн, нуур цөөрөм үрэн хөлдөөгүй байхад мөсөн тээвэр хийж байгаа машинууд усанд суух тохиолдол гарсаар байна.
Тухайлбал, 2015.11.20-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хонгор багийн “Айрхан” нуураас хужир ачиж байсан 05-18 ОРО улсын дугаартай “Фуссо” загварын 4.5 тоннын даацтай автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна. Үүний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 15 хүн, 1 автомашин, 4 тайль, нийт 22 хүн 6 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.21-ний өдрийн 07:00 цагаас татан гаргах ажиллагааг зохион байгуулж, 2015.11.24-ний өдрийн 01:00 цагт уснаас гаргаж жолооч Э-д хүлээлгэн өгсөн байна.
Мөн 2015.11.24-ний өдөр Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нууранд 38-99 БУА улсын дугаартай 5 тоннын даацтай “ЗиЛ-130” загварын чиргүүлтэй автомашин нуурын мөс цөмөрч усанд суусан байна. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашинтай 2015.11.25-ны өдрийн 07:30 цагт байнгын байрлалаас Баян-Агт сумын чиглэлд хөдөлсөн бөгөөд машиныг гаргахаар ажиллаж байгаа.
Тиймээс ачаа болон хүн тээвэрлэж байгаа тохиолдолд гол нуурын ус бүрэн хөлдөөгүй имй үед мөсөн дээгүүр явахгүй байхыг ОБЕГ-аас сэрэмжлүүлж байна