Би нөхөртэйгээ гэр бүл болоод нээх удаагүй залуу гэр бүл. тэгсэн хэрнээ их хөндий. Нөхрийгөө тэврэхээр цаашаа цаашаа гээд л хийсэн бүхий л хоолыг маань голоод идэхгүй. Тэгсэн мөртлөө эгчийнхээ хийж өгсөн хоолыг иднэ бусдынхыг нь голоод идэхгүй. Тэгээд үнсэлцэж, тэврэлдэж ойртоогүй их удаж байна. Хайр халамжгүй намайг гэх бүүр ямар ч сэтгэлгүй болсон. Би уг нь хайрыг нь татаж л суусан гэж боддог байлаа. Хүүхдээ төрүүлээд 4 сар болж байна. Хүүхэддээ бол амь мөртлөө намайг хүний урманд ганц ч үнсэхгүй юм.

Тэгээд бүүр тэсвэр алдаад салья гэж хэлтэл би чамаас хэзээ ч сална гэж бодож байгаагүй салах гэж ч суугаагүй. Ирээдүйгээ их гоёор ярина. Тэгсэн хэрнээ тм романтик зүйл алга аа.

Яагаад ийм сонин байдын бол. Салчихмаар байна. Насаараа ийм хүйтэн хөндий байна гэж бодохоор хэцүү юм яавал дээр вэ зөвлөгөө өгөөч.