Амин дэмээр баялаг хэрнээ тогтмол хэрэглээндээ оруулахад хялбар 6 шинэ хүнс
2015/11/28
Гадны нөлөөтэй осол гэмтлээс бусдаар бидний эрүүл мэнд өдөр тутмын амьдралын хэв маягаас маань л бүхэлдээ хамаардаг.
Юу идэж, яаж амарч, дасгал хөдөлгөөн хэр сайн хийж байгаа гэх мэт бүх зүйл. Ихэнх Монгол эзэгтэй нарын маань хүнсэндээ байнга хэрэглэдэг төмс, лууван, мах, гурил зэрэг дээр нэмэгдээд доорх 6 бүтээгдэхүүнийг яг л тэдэн шиг өдөр бүр хэрэглэх аваас эмч, эмнэлгээр очих цаг, мөнгөө бид сайтар хэмнэж чадна.
1. Алим
Алим нь антиоксидантын хамгийн гайхалтай эх үүсвэр болж өгдөг. Алиманд агуулагдах чөлөөт радикалууд нь хүний биен дэх хорт бодисыг гадагшлуулж, зарим өвчин болон хөгшрөлтийг удаашруулах увидастай. Зарим амьтад өөрсдийн зөнгөөрөө алимнаас антиоксидант авснаар тэдний амьдрах хугацаа нь уртасдаг байна. Америкийн нэгдсэн улсын хэсэг эрдэмтэд “Алим бол ид шидийн юм шиг” жимс гэж хүртэл хэлдэг. Өдөрт 1 алим идээд байхад эмчид очих шаардлагагүй болно. Мөн орой унтахынхаа өмнө идвэл бөх унтаж, сайхан амрахад тусладаг шүү.
2. Алмонд самар
Алмонд самар нь өөртөө магни, витамин Е, төмөр, кальци, эслэг болон витамин В2 агуулдаг. Энэ нь цусан дахь холестриний хэмжээг тогтвортой байлгахад тусалдаг. Тиймдээ ч зүрхний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна. Өдөрт нэг атга алмонд идээд байхад л чи зүрхний ямар нэгэн өвчин эмгэгээс сэргийлж чадна. Ажил дээрээ авч тавьчихаад бага багаар идэхэд яг тохиромжтой байгаа биз?
3. Брокколи
Броккоид кальци, кали, фолийн хүчил, эслэг, витамин С болон антиоксидантууд агуулагдаж байдаг. Тиймдээ ч алмондтой адил зүрх судасны аливаа өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдрын эрсдэлийг буруулах чадвартай. 100 грамм брокколи идэхэд л өдөрт хэрэгцээтэй витамин С-гээ нөхчихөж чадна. Мөн нэг ширхэг брокколид 3 грамм уураг, 0 грамм өөх агуулагддаг. Гайхалтай байгаа биз! Тиймээс л дасгал хөдөгөөн байнга хийдэг улсууд брокколиг хүнсэндээ хэрэглэдэг. Мэдээж болгож идээгүй тохиолдолд шүү дээ. Бага зэрэг болгоход л витаминлаг чанар нь багасчихдаг. Тийм болохоор аль болох цэвэрлээд, буцалж байгаа усанд хэдэн секунд байлгаад шууд идэж байхыг хичээгээрэй. Брокколид бидэнд хэрэгтэй өөр ямар давуу талууд агуулагдаж байгааг ЭНДЭЭС уншаарай.
4. Нэрс
Нэрс нь эслэг, антиоксидантууд болон олон төрлийн амин дэмүүдийг өөртөө агуулж байдаг. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж, бие физиологийн зөв үйл ажиллагааг дэмждэг. Залуу насандаа хангалттай сайн нэрс жимс иддэг байсан ахмад хүмүүсийг адил настай хэрнээ нэрсний хэрэглээ багатай хүмүүстэй харьцуулахад тун эрүүл чийрэг байдаг. Мөн нэрс нь таргалалтыг хязгаарладаг болох нь тогтоогдсон байна. Нэрсэнд агуулагддаг бодисууд биен дэх өөх тосыг задалж, хөгжлийг нь бууруулж өгдөг шүү.
5. Навчит ногоон ногоонууд
Судалгаагаар бууцай, байцаа зэрэг навчит хар ногоон өнгийн хүнсний ногоог ихээр хэрэглэвэл чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдлийг бууруулдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Жишээлбэл болгоогүй түүхий бууцай нь антиоксидантуудаар баялаг. Энэ нь витамин А, B6, C, E, цайр, фосфор, кали, кальци, төмөр гээд амин дэмийг өөртөө агуулж байдаг гайхалтай ургамал юм .
6. Авокадо
Авокадо нь В, Е амин дэмээр баялаг бөгөөд 25% нь уусдаг, 75 % нь уусдаггүй эслэг агуулдаг байна. Мөн тогтмол идэх юм бол цусан дахь холестериний хэмжээг буруулдаг. Дээрээс нь цусны даралт ихсэх болон, чихрийн шижин өвчнийг эмчлэх ач холбогдолтой. Судлаачид авокадо жимсэнд агуулагддаг шим тэжээл хорт хавдрын эсийг зогсоох, тэр ч бүү хэл өмнө нь үүссэн хавдрын эсийг устгах чадвартайг тогтоосон байна.
Тэгэхээр одооноос эхлээд хүнсээ цуглуулахдаа эдгээрийг хамгийн түрүүнд авч байгаарай
www.Goolingoo.mn