Хоёр амьдралтай байж
2015/11/28
Намайг ямар тэнэг хүүхэн бэ гэж бүү зүхээрэй гэж хамгийн түрүүнд хүсье. Би одоо 30 настай эмэгтэй. Сургууль соёл гэж явсаар байгаад хүнтэй оройтож танилцсан юм. Одоогоос нэг жилийн өмнө найзуудтайгаа нэг газар хоолонд орж яваад нэг найзынхаа их сургуулийнхан ангийн залуу гээд танилцлаа. Би ажлынхаа хажуугаар магистераа хамгаалах гэж сурч явсан үе. Тэгээд нээх тоохгүй тэр үедээ тэгээд л өнгөрчихсөн. Хэд хоногийн дараа нөгөө залуу уулзья гээд ярихаар нь би ч зөвшөөрч хамт хоолонд ороод багагүй танилцаад тэр намайг эр хүний ёсоор гэрт хүргэж өгөөд л явсан юм.
Тэрнээс хойш удаан уулзсны эцэст дотно харилцаанд орж тэр манай аав ээжтэй танилцаад л тэднй аав ээж ирээд л бараг л бэр гуйх, хурим хийлгэх талаар ярилцаад би гэж хүн ингээд айлын болдог юм байна энэ тэрээ гээд л хөөр болсоон. Тэгсэн опоо сэтгэлээр навс унаад байна. Тэдний аав ээж Дарханд байдаг юм тэгээд хоёр сарын өмнө ажлаасаа чөлөө аваад тийшээ явах хэрэгтэй байна гээд яваад өгсөн. Би ч нэг их юм бодоогүй л үлдсэн. Харин утсаар ч ярихгүй утсаа ч авахгүй байлаа. Би гайхаад дүү охин руу нь залгатал манай ах ирээгүй ш дээ ээжтэй яриад ажлаа хийж байна гэсэн гэнэ лээ гэхээр нь бүүр гайхаад тэгээд түрүү долоо хоногийн амралтаараа дархан явлаа. Тэгээд дүү рүү нь яриад би ирчлээ гэтэл ирээд л авлаа. Тэднийд очтол аав ээж нь их гайхаад л хүлээж авах нь тэр. Тэгсэн надаас өмнө хэрэг учрыг тэд мэдээд хэлж чадахгүй байж байтал би гэж хүн ороод иржээ. Яасан гэхээр тэр маань тэндээ нэг эмэгтэйтэй байж байгаад салсан юм байна тэр үед нь би таарч тэгээд би гэрийнхэнд нь их таалагдаж. Тэр эмэгтэйтэй нь эцэг эх нь суулгахгүй гэж салгасан байж. Тэгээд асуудлын хамгийн том нь хүүхэд тэр эмэгтэй 2сарын өмнө төрж үүнийгээ түүнд дуулгаж хүүхдээ харсан эр хүн юу гэж намайг тоохов. Бас ээж аавдаа хэлээгүй худлаа ярьж байж. Үүнийг нь намайг утсаар ярьсны дараа хүүгээ найзуудаас нь хайгаад тэгээд олж уулзахад тэр эмэгтэйтэйгээ хамт хадмындаа амьдарч байсан байна. Би ч асгартал уйлаад тэднийхээс гараад яаж хотод ирснээ мэдээгүй одоо эр хүн итгэхгүй итгэл минь алдарч хүнд байна.
Зочин · 2015/12/02
Тэр чамайг алдсандаа харамстал нь амьдар. Думаешь, другого не найду? гээд... " Чам шиг юмыг нохойн гуяар даллаад л олно,, гээд...
zochin · 2015/11/30
uuliin mod urtai bogintoi gedeg shuu dee sian bodoj uzeerei
Зочин · 2015/11/30
Иймэрхүү новшийн эрэнцэрүүд ямар их болоо вэ. Өмнөх хүнээ тууштай хайрлаж чадаагүй байж бас дараагийнхад санаатай. Ийм новшыг зүгээр л нулимаад хая. Зүгээр аз жаргалтай сайн сайхан байгаагаа харуул, тэрмуугаар дутах юмуу. Хэдэн сарын дараа уйлаад гуйгаад ирдэг юмөөө
zulaa · 2015/11/29
yunii umnu bitgii setgeleer unaj shantraarai. turuulj buruu alham hiiheesee umnu sain ergetsuulj bodooroi. hairtai hunteigee hezee negen tsagt zaawal uchrah bolno gedegt zaawal itgeerei.
Зочин · 2015/11/29
Aimar yumaa. Bi eregtei hun l dee gehdee l odooniibmongol erchuud arai l Hetsuu boljee. Arhidna, umhii tamhi tatna, uursdiiguu haan gj bodood ehneruuddee deerengui haritsna.
5 · 2015/11/29
nvdee neegeed dahid amidarliig oor oor haraad vz. hen negniig aldalaa geed amidral chin baij l bna, harin uilj baih zuur chin bolomj chin zvreed ongorch medne shvv. hudlaa gesen ineemsegleerei yg odd
Hehe · 2015/11/28
Chi huuhedtei boloogui yum chn yahawdee heseg hugatsani daraa zugeer bolchih zuil .zugeer l mart