Нөөц бараа материал ашиглана
2015/11/23
Эрдэнэт үйлдвэрийн агуулахуудад байгаа тоног төхөөрөмж, эд материалын нөөцийг тодорхойлж, дахин ашиглах барааг ангилжээ. “Компанийн агуулахуудын бараа материалын нөөцийг тодорхойлж, ангилан шинжлэх тухай” ажлын хэсгийн аудитын ажлын тайланг үндэслэн үйлдвэрийн Ерөнхий захирал тушаал гаргажээ. Уг тушаалд:
- Аудитын явцад “Захиалагч болон хэрэглэгч нь тодорхойлогдсон” зарим бараа материалын хуваарилалт, ашиглалтанд хяналт тавьж ажиллах,
- Ашиглагдахгүй байгаа бараа материалын жагсаалтыг цех, нэгжүүдэд танилцуулж дахин ашиглах эсэхийг тодорхойлж шийдвэр гаргуулах,
- Цех, нэгжүүдэд бүртгэлгүй 159 нэр төрлийн бараа материалыг бүртгэж, цэгцлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.