Автобус осол гаргасны улмаас 6 хүн гэмтлээ
2015/12/02
2015 оны эхний 11 сарын байдлаар нийтийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын жолооч нартай холбоотой зам тээврийн осол 405 бүргэгдсэн ба осол хэргийн улмаас 5 хүн нас барж, 254 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Тэгвэл осол гаргасан автобусны жолооч нэгээр нэмэгдэж байна. Тодруулбал, Яармагийн замд хурдаа тохируулаагүйн улмаас өвс тээвэрлэж явсан портер машины араас орсон хэрэг гарсан байна. Ослын улмаас зургаан хүн гэмтсэн бөгөөд эмнэлэгийн тусламж авчээ.