Сонгуулийн сурталчилгаа эхэлжээ
2015/12/03
"Найман хувийн зээлээр 75 мянган өрхийг байртай болгосон гавьяа хэнийх вэ?", "Аймгийн төвүүдийг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ?" гэсэн зарлалын самбар хотын гол гудамж талбайд заларсан байна. Сонгуулийн сурталчилгаа ийнхээ эхлэв бололтой. Уг самбарууд III-IV хороолол болон X хороолол, Төв талбайн орчимд зэрэг хаа саагүй харагдах үг бичгүүд Ардчилсан намынхуу аль эсвэл хэн нэгний лообий юу, эсрэг довтолгоо аль нь болохыг хараахан хэлэх боломжгүй байна.
Сонгуулийн тухай хуулиар бол сонгуулийн тов зарлагдахаас 45 хоногийн өмнө сурталчилгаа явуулна гэж заасан байдаг. Уг самбарт бичигдсэн зүйлсийг Ардчилсан нам захиалсан бол Сонгуулийн тухай хуулиа зөрчсөн. Уг сурталчилгааг МАН хийлгэсэн бол захиалгатай PR байж магадгүй юм.
Т.Буянаа
Зочин · 2015/12/04
irgen · 2015/12/04
Ed nar boliosoidoi buhel buten 6 sar dutuu baihad boliochee englee geed ner devshih boluu zevuun ym songuuliin huulia zurchuul bolioch buulgaj haya