Найз бүсгүйтэй залуутай уулзсаар байх уу?
2013/08/04
Сайн байцгаана уу. Энэ өдрийн мэнд хүргий. Өөрт тохиолдсон хэцүү бүхнээ та нартаа хуваалцахаар шийдлээ. Би гадаадад сурдаг удаагүй 24-той.
Найз залуутайгаа нийлээд 3 жил болж байна. Бид одоо салж байгаа. Ер нь бид сүүлийн үед тун таарамжгүй байх болсон л доо. Байнга хэрэлдэнэ, сексийн хувьд ч хүсэхээ больчихсон би. Би саяханаас өөр хүнд сэтгэл татагдаад байна. Тэрэнтэй ажил хэргийн л холбоотой танилууд төдий байсан нэг өдөр бид өдөржин хамт явах ажилтай болсноос л бүх зүйл эхэлсэн юм. Тэр ч надад талтай байгааг нь мэдсэн. Гэхдээ найз бүсгүйтэй 5 жил болж байгаа хүүхэдгүй л дээ. Бид 2 уулзаад сар болжийно. Яагаад ч юм найз залуугаа хуурч байгаадаа өөрийгөө үзэн ядаж нөгөө залуугаа харахаар хайр хүрж мартчих юм. Найз залуу маань надад үнэхээр хайрт гэхдээ хэтэрхий хайрт бас хартай болохоор тэр нь надад их дарамттай санагддаг, архи хааяа амсна тэгэх бүртээ хэрэг төвөг тарьчих гээд байдаг нь надад цаашдаа хамт байхад хэцүү хүн байна гэж бодох болсон. Нөгөө залуу хэлэхдээ цаашдаа юу болохыг хэн ч мэдэхгүй гээд л угаасаа нээх юм ярьдаггүй дуугай хүн. Найз охин нь ч гэсэн их даруухан гэсэн. Би бодохдоо эрэгтэй хүн удаан нэг хүнтай байхаараа хааяадаа уйддаг юм болуу? Тэгээд би гараад ирэхээр сонирхолтой санагдсан юм болуу? Би зүгээр уйдаа гаргадаг хүн болчихвий ч гэж айх боллоо. Намайг гаднаас харахад тийм ч амар өвөрт орох охин биш! Одоо би цаашдаа яах бэ найз бүсгүйтэй залуутай уулзсаар байх уу? Эсвэл найз залуугаа ч тэр алиныг нь орхиод ганцаараа амьдарах уу? Надад зөвлөөч. Үнэхээр яахаа мэдэхгүй хэцүү байна. Түүнийг өдөр шөнөгүй хүлээдэг хэрнээ найз залуугаа огт бодохгүй байх юм.
Зочин · 2013/08/19
надад бас ийм зүйл тохиолдсон гэхдээ бүр гэр бүлтэй залуутай уулздаг, бас найз залуутай байсан хирнээ түүнд яагаад ч юм болохгүй гэдгийг нь мэдсээр байж уулзсаар байгаад 5 сар болчихсон хүн болохгүй зүйл рүүгээ улам тэмүүлдэг юм шигээ чамд л гэж хэлэхэд сайн бодоорой доо хүний 2 дахь нь болж явах юу нь сайхан байхав дээ
Зочин · 2013/08/14
medeej ymar ch er hund amidral n c***al ted amidraldaa hairtai chi bol zuger heseg szuuriin zugaa ene unen shuu chi bol zugaa etsest n chamd amidral chin l heregtei shuu
Зочин · 2013/08/12
my amidrald bs iim zuil tohioldoj bsn gehde busgui min zuw songolt hiih heregtei shu daraa ni songoltondo haramsaj ***nalhaargui.setgeliin huurluur bitgii shiderei
Зочин · 2013/08/10
iim ******uudees bolj olon aaviin huugiin ner garah yumdaa gej yamar hetsuu horvoo ve