Н.Шастины нэрэмжит III эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байсан ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжлээ.

Энэ талаар МАХН-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Эмчилгээ хийлгэсний дүнд амь насанд нь халгүй болсон. Тиймээс өнгөрсөн ням гарагт сэхээн амьдруулах тасгаас гаргасан. Гэхдээ шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорих төвд хоригдож байсан учир эмнэлэгт байгаа ч гэсэн ар гэрийнхэн нь эргэлтээр орох боломжгүй. Эргэлтийн хуваарийнхаа дагуу орж уулзах ёстой. Одоо бол зөвхөн эмчлэгч эмч нар нь орж байгаа" ажээ.