УИХ-ын Төсөв болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2015.12.09/ хуралдах хуваарьтай байсан ч ирц бүрдээгүйн улмаас хойшлууллаа. Өчигдөр мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшилсон. Хуралдаанууд хойшлогдсоор, шийдвэрлэх асуудлууд хүлээгдсээр. Ийнхүү хуралдаанууд хойшлоод байгаагийн учир УИХ дахь Ардын намын бүлгийнхэн аль ч байнгын хорооны хуралд оролцохгүйгээр шийдсэнтэй холбоотой аж. Энэ нь тэдний ээлжит улс төрийн барьцаа гэж үзэх гишүүд ч байна. Ардчилсан намын бүлэг болон “Шударга ёс” эвслийн гишүүдээс хуралд ирж байгаа ч зарим гишүүн нь гадаад, дотоодод албан томилолттой яваа учраас байнгын хорооны ирцийг бүрдүүлж хүчрэхгүй байгаа бололтой.