Гадаад паспортын зөрчилтэй Монгол Улсын 16 иргэнийг 12 дугаар сарын 03-ны өдөр Хятадын талд саатуулсан байна. Тодруулбал, Замын-Үүдийн хилээр нэвтэрсэн манай улсын 16 иргэний гадаад паспорт дээр Монголын талаас нэвтэрсэн тамганы 12 дугаар сарыг 11 дүгээр сар гэж буруу дарсан байжээ. Энэхүү зөрчлийг БНХАУ-ын Эрээн боомтод илрүүлж тухайн өдөрт нь багтаан нутаг буцаажээ.

Цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон иргэд гомдолтой байгаа ажээ.