Манай улсад мөнгө олох зорилгоор  биеэ үнэ­лэх, бус­дын биеийг хүчээр үнэлүүлэхэд та­­тан орол­цуулах, зохион бай­­гуу­лах, орон байраар хан­гах зэр­гийг хуулийн дагуу хатуу хо­риглодог. Тэр ч ут­гаа­раа хууль хяналтын бай­­гуул­лагынхан биеэ үнэ­­­лэг­­чидтэй сүүлийн 20 гаруй жил тэм­цэж буй юм. 
 
Харамсалтай нь биеэ үнэ­­лэгчид болоод тэднийг орог­нуулагч зочид буудлууд болоод саун, массажны газ­рууд жил ирэх тусам нэмэгд­сээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр энэхүү хууль бус бизнесийн арга ч улам нарийссаар буй юм. 
 
Саяханы нэгэн жи­шээг дурдахад Баянгол дүүр­гийн XVI хороо, “Гандан­тэг­чин­лэн” хийдийн ойрол­­цоо ор­ших нэгэн ха­­шаанд биеэ үнэлэгчид үүр­­лэж,  гадаадын иргэдэд үйл­­чилдэг байсныг тус дүүр­­гийн цагдаагийн алба хаагчид илрүүлж хэр­гийг үргэлжлүүлэн шал­гаж бай­гаа юм.
 
Тэгвэл өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 3-ны өдөр мөн л тус дүүүргийн XVII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа  явуулдаг “ALE HOUSE”  зочид бууд­лын доод давхарт байрлах саунд биеэ үнэлж байсан 18-25 насны 10 орчим эмэгтэйг үйлдэл дээр нь барьсан байна. 
 
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар уг зочид буудлын гадна саун гэх хаяг байдаг ч  уг газарт сауны үйл ажил­­лагаа бус зөвхөн биеэ үнэлэгчдийг орогнуулж, орон байраар хангадаг  бай­сан байна. Мөн уг саун нь анхнаасаа үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл ч аваагүй байсан байна. 
 
Энэхүү хэрэгт холбог­дуулан тус сауныг түрээ­сэлдэг байсан  28 настай О гэгч эмэгтэйг Баянгол дүүргийн цагдаагийн хэлт­сээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Тэрбээр саунд массажист ажилд авна гэх зар тараа­гаад за­рын дагуу ирсэн охидод энэ­хүү ажлыг санал болгож, биеэ үнэлэхэд нь татан орол­­цуулж, зуучилдаг байс­ныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.  
 
Тэрбээр уг газарт өнгөрсөн  дөрөвдүгээр сараас эхлэн охидыг зуучилж биеийг нь үнэлүүлдэг байсан байна. Ингэхдээ охидын биеэ үнэлж олсон орлогын 50 хувийг нь авдаг байсан аж. 
 
Тодруулбал энд биеэ үнэлдэг хүүхнүүд нэг ца­гийн 40 мянган төгрөгөөр биеэ үнэлдэг байсан бөгөөд 20 мянгийг нь сауны эзэн болох О-д өгдөг байсан аж. Үйлдэл дээрээ баригдсан биеэ үнэлэгч охид болоод тэднийг зуучилдаг байсан О-г Баянгол дүүргийн цаг­даагийн хэлтэсээс түр саа­туу­лаад байгаа бөгөөд охидод хуулийн дагуу захир­гааны хариуцлага тооцох бол зууч­лагч О-д хуулийн дагуу эрүүгийн хариуцлага тооцох аж.
 
Манай сурвалжилах хэсэг энэхүү биеэ үнэдэгчдийн үүр буюу “ALE HOUSE”   зочид буудлын доод давхарт байрлах сауныг зорилоо. Уг зочид буудлын үүдэнд саун гэх жижигхэн хаяг харагдлаа. Буудлын үүдээр орж ресепшн эмэгтэйгээс саун хаана байгааг лав­лахад “Доор хонгилийн дав­харт байдаг.
 
Гэхдээ одоо ажиллахгүй байгаа. Өн­­гөр­сөн ням гарагаас хойш ажиллаагүй гэлээ. Учир байдлаа хэлж зарим зүйлсийг уг буудлын угтагч эмэг­тэйгээс тодруулсан юм. Тэрбээр нэрээ хэлж зур­гаа авахуулахаас тат­галз­сан бөгөөд бидний асуу­сан асуултын цөөн хэдэд нь хариулсан юм.
 
 
-Танай буудлын доор байрладаг саунд 10 орчим эмэгтэй биеэ үнэлж байгаад баригдсан гэж дуулсан. Өөрөө энэ талаар мэддэг байсан уу?
 
-Би энэ ажилд ороод удаагүй болхоор сайн мэ­дэхгүй байнаа. Гэхдээ гадар­ладаг байсан л даа. Яг дотор нь ороод хамт байж үзээгүй болхохоор нарийн ширийн юмыг нь сайн мэдэхгүй байна. Орой болохоор хэдэн охидууд энэ саунаар орж гараад байдаг юм. Би эхэндээ ажилчид нь юм байх гэж боддог байсан юм.
 
Гэхдээ заримдаа манай буудалд ганц нэгээрээ өөр хүмүүстэй ороод байхаар нь тиймэрхүү ажил хийдэг юм болов уу гэж гадарласан. Гэтэл өнгөрсөн хагас сайнд баахан цагдаа нар ирж шалгалт хийгээд л бөөн юм болсон. Тэгэхэд нь л сайн мэдэж авсан. 
 
 
-Хэд орчим насны хэч­нээн охид байнга ирдэг вэ. Шинээр охид байнга ирдэг үү?
 
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Зүс хараагүй охид зөндөө л орж гардаг. Саунаар үйлчлүүлж байгаа  байх л гэж боддог байсан. Байнга байдаг нэлээд хэдэн охин байдаг. Яг хэд гэдгийг нь нарийн мэдэхгүй байна. 
 
 
-Сауны үйл ажиллагаа бус зөвхөн биеэ үнэлэгчдийг орогнуулж орон байраар хангадаг байсан гэсэн. Тэ­рийг нь мэдээгүй хэрэг үү?
 
-Мэдээгүй ээ. 
 
 
-Сауныг түрээслэдэг О гэгч эмэгтэйн талаар яриач. Ямархуу хүн бэ?
 
-Махлагдуу эгч л яваад байдаг.  Манай  буудал  дот­роо саун, уушийн газар гээд хэд хэдэн үйлчилгээний газар байдаг болохоор би бүгдийг нь танихгүй шүү дээ. Тэгээд ч би энэ  ажилд ороод удаагүй болхоор нарийн ширийнийг нь мэдэхгүй байна гэлээ. 
 
Арваадхан  хоногийн до­тор нэг дүүргийн зэр­гэлдээ хоёр ч  хорооноос биеэ үнэ­лэгчид хэдэн арваа­раа ба­ригдаж, тэднийг орог­нуул­даг үүр нь хаалгаа ба­рилаа.  Тэгэхээр халтар хэдэн цаасны төлөө харийн эрсийн өврийг дулаа­цуулж ариун биеэ бузарлаж буй монгол охидыг яалтай ч билээ. 
 
Эх сурвалж: