Улс төрчдийн ТОП ХУДАЛ ҮГ-ийг шалгаруулдаг бол… Гэсэн бодол хааяахан төрдөг боллоо. Улстөрийн сонгууль дөхсөнтэй холбогдуулан улстөрчдийн өөрийгөө PR-дах арга ч ард түмний сэтгэл зүй дээр тоглох тоглолт улам даамжирдаг.

Ингээд 2015 оны улстөрчдийн хэлсэн ТОП ХУДЛАА ҮГС:

– “ХУДЛАА ХЭЛЖ БАЙГАА ЮМ БИШ. ДОЛЛАРЫН ХАНШ 1000 ТӨГРӨГӨӨС БУУРНА
Эрхэм сайд Д.Эрдэнэбатын энэ үгийг л лав 2015 оны топ-д дэвшүүлнэ ээ. Ядахдаа баримттай юм.

1450142221_12360324_1043257779027925_5223593417050652776_n

Гэтэл өнөөдөр өнөө мянга хүрэхгүй үнэтэй болох байсан ам.доллар маань 2000 руу л дөхчихсэн, Монголын эдийн засгийг хүндрүүлчихсэн байгаа нь өнөө цагийн шилдэг худлаа үгээр шалгарах шалгуурыг даваад байна.

 

Харин бүх цаг үеийн ТОП ҮГ бол яах аргагүй сонгууль бүхэний өмнө бас хойно нь ч дурьдагддаг “Шударга байцгаая л даа.” хэмээсэн нь үнэний ортой.