Энэ сарын хүүхдийн мөнгө ирэх сард бууна
2015/12/29
Сар бүрийн 25-ны өдрөөс өмнө ордог байсан хүүхдийн 20 мянган төгрөг одоог болтол буугаагүй байгаа билээ. Төсөв бүрэн бүрдээгүй байгаа учир ийнхүү хүүхдийн мөнгөний санхүүжилтийг шийдэж чадахгүй байгаа ажээ. Гэхдээ энэ сарын 30-ний өдөр гэхэд хэзээ өгөх нь тодорхой болно хэмээн албаны эх сурвалж мэдээлэл өгсөн байна. Ямартай ч ирэх оны нэгдүгээр сарын 10-нд багтааж, 12 дугаар сарын хүүхдийн 20 мянган төгрөгийг олгох бололтой байна.
Н.Чимэг
Зочин · 2015/12/29
Tusuw bvren bvrdeegvi ch geh shig zgr ene mungunii hvvg ni awch idchiheed ireh sard uguy gd shudargaar helchihej boldggvi ym bhdaa
Зочин · 2015/12/29
Олон хүүхэдтэй айлууд хүүхдийн мөнгөө хүлээгээд гурилаа будаагаа махаа авч чадахгүй өчнөөн л айл байгаа байхдаа.
Зочин · 2015/12/29
ooooooo heregtei bgaa huleej baigaa eejuud zondoo bgaa gedegiig medeesee muusain yumnuud