Л.Жамбалжав: Хэвтсэн 2 хүүхдийн нэг нь өнөө өглөө нас барсан
2013/08/12
Геннисийн номонд бүртгүүлэх 10000 морины жагсаал, 3000 морины уралдаанд морь унаж уралдсан унаач хүүхдүүдийн талаар Монголын морин спорт уяачдын холбооноос өгч байгаа мэдээллээр 26 хүүхэд мориноос унасан гэхээс өөр мэдээлэл олдохгүй байв.
Мориноос унасан хүүхдүүд хөнгөн гэмтэл авсан, зүгээр хэмээн мэдэгдэж байв. Мөн хөндлөнгөөс ажиглалт хийсэн Хүний эрхийн үндэсний коммисынхноос тодруулахад мөн л дээрхтэй адил хариу хэлэв. Гэтэл бодит нөхцөл байдал эсрэгээрээ байгаа талаар бид тодрууллаа.
ГССҮТ-ийн дарга Л.Жамбалжав хэлэхдээ:10000 морины жагсаал, 3000 морины жагсаал энэ сарын 9-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэ үеэр Гэмтэл согог судлалын үндэсний төвд нийт 6 унаач хүүхэд ирсэн. 9-нд мориноос унасан 3 хүүхэд ирсэн. Маргааш нь буюу 10-нд мөн 3 хүүхэд ирсэн. Энэ 6 хүүхэд бүгд эрэгтэй төдийгүй 8-12 насны хүүхдүүд байсан. Эдгээрийн 3 нь Улаанбаатар хотын харъяалалтай, үлдсэн 3 нь хөдөө орон нутгийн харъяалалтай байсан. Мориноос унасан хүүхдүүдийн 1 нь тархины бэртэлтэй, үлдсэн 5 нь дээд мөчний гэмтэлтэй ирсэн. 4 хүүхдэд нь анхан шатны тусламж үзүүлж ар гэрт нь буцаасан бол 2 нь эмнэлэгт хэвтсэн. Хэвтсэн 2 хүүхдийн нэг нь өнөөдөр өглөө нас барсан. Энэ хүүхэд нь Дорноговь аймгийн харъяат Б.Мөнхбат гэдэг бөгөөд 12 настай, тархины гэмтлээр нас барсан. Энэ хүүхэд анх Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн ирэхдээ ухаангүй ирсэн. Тархи ажиллагаагүй болсон, тархины хүнд гэмтэлтэй байсан.
“Яаралтай түргэн тусламжын 103”-ын статистик дүн бүртгэлээс хэлэхдээ: 3000 морины уралдааны үеэр 26 хүүхэд мориноос унасан. Хүнд гэмтэл байхгүй. 6 хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан. Бусад нь зүгээр.
Хүний эрхийн үндэсний комиссоос хэлэхдээ: 3000 морины уралдаантай холбоотойгоор Хүний эрхийн үндэсний комиссоос Ерөнхий сайд Н.Алтанхуягт зөвлөмж хүргүүлсэн. Уралдааны үеэр бид өөрсдөө Хүй 7 худагт очиж ажилласан. Тавих ёстой шаардлагуудаа тавьсан. 3000 морины уралдаан харьцангуй тайван, ном ёсоороо болсон. Комиссын дүгнэлт яг одоогоор гараагүй байна. 26 хүүхэд мориноос унасан. Бэртэл гэмтэл харьцангуй хөнгөн. Ямар ч байсан аав ээж, ар гэрт нь шууд хүлээлгэж өгөөд явуулсан. Мориноос унасан хүүхдүүд дээр Яаралтай түргэн тусламжын “103”-ынхан ажилласан. Бид хөндлөнгөөс хяналт тавьсан. Харж байхад зарим хүүхэд каскгүй орж байсан тэгэхээр нь каскыг нь өмсүүлж оруул гэсэн шаардлага тавиад хараад зогсож байсан. Гэмтлийн эмнэлэгт нэг ч хүүхэд очоогүй. Уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унаад морь нь толгой дээр нь гишгэсэн байсан. Тэгэхэд тэр хүүхэд касктай байсан учраас каск нь л цуураад өнгөрсөн. Түүнээс биш тэр хүүхдийн толгой ямар нэгэн гэмтэл авалгүй, хөнгөн туссан. Хэрэв каскгүй байсан бол тэр хүүхдийн толгой бяцарч амь насанд нь аюул учрах байсан.
Зочин · 2013/08/13
ene zun buhel buten 3huuhed nas barlaa odoo bolimoor yum muu *****nuud
Зочин · 2013/08/13
hunii amiar avsan gerchilgeegee sain hyamagdaj yavaarai daa.
Зочин · 2013/08/13
Muu sain nuwshnuud hunii huuhdeer naadamlaj bayrlahaa bolimoor yumaa
Зочин · 2013/08/13
heleed bhad hachin ym hiih ymaa huuhduud l orovdmoorshdee chaavaas
a · 2013/08/13
Mongolchuud ene zerleg balmad uraldaanaasaa tatgalzaj jaahan irgenshmeer umdaa. Olon moriton burtguullee geed mongoliin ner hund delhiin tavcand usuhgui s hde. Erdem nom, buteel, bolovsrol, soel humuujiltei baij l delhiid hundlegdej irgenshsen uls ornuudiin toond bagtan shuudee. Hairan huuhdiin ami nas iim demii yumand uregdej baigaad mash ih haramsaltai baina
Зочин · 2013/08/13
Tegeed huuhduud gemtej 1n nas barsan bain shde yaj ingej hudlaa yaryj chaddag bain aa, ter ezeg ehn ch gesen yaj chimeegui baij chadjin arai ch dee huni amy iim hyamdhan um baihda
Зочин · 2013/08/13
huuhdiin ami nas morinoos hyamdhan bolchihoo uy hunii ami nasiih ***irooj bayarladag ene archaagui uildluudee bolih heregtei shde auylgui bdliig n hangaj chadahgui um bol tomchuud n uursduu morio ynaj yraldaavh hyyliin zohitsyylalt dre sanamsargui osol bish hun aminii hereg gj iimerhuu umiig oryylmar um....... uursduu bayarlaj bysad n uregdej, bertej bdg ymar ytgatai um be.. ter morinii eznii hooloigoor n hool dawj bga bolow uu
Зочин · 2013/08/13
hyydiin ami nasaar ni naadsan ene naadam tsengeeniig bolimoor yumaa.... aliibbolgon huuhed ***iroh yum be... ayulgui baidliig hangaj chadah tuvshind ochson hoinoo naad naadam tsengeenee hiil dee.....