Монгол кино гаргах театр алга уу?
2013/02/18
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих тухай хэн хүнгүй л ярьж байна. Гэвч энэ үгийг зөвхөн материаллаг зүйл хэмээн ойлгодог цаг өнгөрчээ. Монголчууд оюуны үйлдвэрлэл хэмээх агуу баялгаа танин мэдэж, түүгээрээ эх орноо сурталчилж, дэлхий дахинд гайхуулсаар багагүй хугацааг ардаа үдлээ.
Дэлхийд гайхагдсан үндэсний урлагаас гадна сонгодог урлагаар хүртэл монголчууд дэлхийн ард түмний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэж байна.
Тэгсэн атлаа “Монголын кино урлаг мөхлөө, сэхлээ” гэж талцсаар 20 гаруй жилийг элээв. Олон жил дараалсан хатуу банга хүртсэний эцэст монгол киночид санаж, сэрж, сэтгэж, бүтээж эхэлсэн. Ямагт чихнээс хонх зүүсээр ирсэн монгол кино олон улсын хэмжээнд үнэлэгдэж, хэд хэдэн наадмаас шагнал гардав. Нэгэн үе кино театраас гарахдаа төлсөн мөнгөнийхөө араас харамсал тээдэг байсан монголчууд монгол киног хошууран үзэцгээдэг болов.
“Тэнгис”, “Өргөө” хэмээх хоёрхон кино театрт монгол киночдын урт дараалал үүсч, зарим нь бүр хагас жил хүлээж байж хийсэн ажлаа ард түмэндээ тайлагнах эрх авах болжээ. Гэтэл кино урлаг дахиад л чихнээс хонх уяж эхлэв. “Кино театрууд монопольдож, киночдын хөдөлмөрийг шулж байна” гэнэ. О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдсоноор олон жил ярьж, хэлээд хүчрээгүй киночдын хүслийг биелүүлж, Монгол киноны түүхэнд “том гавьяа байгуулав”.
Орлогынхоо 70 хувийг кино театрын удирдлагуудад “алддаг” байсан киночид одоо өөрсдөө 42-48 хувийг авдаг болсон тул хэсэгтээ л “амаа үдүүлсэн” мэт таг дуугүй байх биз. Гэвч нийслэл төдийгүй Монгол даяар монопольдох “Өргөө”, “Тэнгис”-ийг тийм ч амархан буулгаж авч чадахгүй нь бололтой. Дээрх кино театрууд орлогынхоо дийлэнх хувийг гадаад киноноос олдог нь нууц биш.
Гэтэл барууны зах зээлд ашиг орлогоороо тэргүүлэгч, шилдэг кинонуудыг Монголын кино театруудад гаргаж ч амжаагүй байхад нь цахим ертөнцөөс олоод үзчих боломжтой. Үгүй юм гэхэд, сар хүрэхгүй хугацааны дараа Монголын телевизүүдээр ээлж дараалан цацдаг. Энэ ч утгаараа монголчууд хадмал орчуулгатай гадаад киноноос илүү монгол кино үзэх сонирхолтой байдаг.
Гэвч 2012 оны хувьд кино зэх заалд эрэлт нь нийлүүлэлтээсээ хол давжээ. Өнгөрсөн намраас хойш “Тэнгис”, “Өргөө” кино театруудад “Би эмэгтэй хүн”, “Помогите нам-3”, “Дэлхийд дурласан сар” гэсэн гуравхан монгол кино гарчээ. Гэтэл эдгээр киноны тасалбар үзвэр эхлэхээс 2-3 цагийн өмнө дуусаж байсан. Энэ ч утгаараа оны сүүлчээр “Дэлхийд дурласан сар” ганцаараа ноёрхож, уран бүтээлчид нь ч халаасаа багагүй түнтийлгэсэн юм.
Шинэ он гарснаас хойш “Тэнгис”, “Өргөө”-д “Ану хатан”, “Ерөнхийлөгчийн туслах” гэсэн хоёрхон монгол кино гарч байгаа. Гэтэл монгол киног зөвхөн өдрийн цагаар л үзэх боломжтой аж. Өндөр өртгөөр бүтсэн түүхэн кино гэдэг утгаараа “Ану хатан”-ы тасалбар бусдаас үнэтэй байгаа болоод ч тэр үү, давуу эрх эдэлжээ. Өөрөөр хэлбэл, “Ану хатан”-г хэзээ ч үзэж болно.
Харин “Ерөнхийлөгчийн туслах” хэмээх киног зөвхөн 14, 16, 18 цагуудад л үзэж болно. Ойрын үед шинэ монгол кино хэзээ гарахыг сураглаваас нэлээд хэдэн кино үзвэрийн цаг сулрахыг хүлээж байгаа сурагтай. Даанч “Баруунд ашиг орлогоороо тэргүүлж, дэлхий нийтийг байлдан дагуулж байгаа олон арван кино дугаарлаад зогсож байгаа учир шинээр гарах монгол кинонуудыг ч бас өдрийн цагаар л гаргах боломжтой” гэнэ.
Гэтэл өдрийн цагаар кино үзэх завтай хүн Монголд хэд билээ. Ингээд л монголчууд амьдралын боломж, олдог хэдийнхээ хэмжээнд баригдан Эрээнээс зөөсөн хэрэгтэй, хэрэггүй барааг сонголтгүйгээр худалдаж авдаг шигээ баруунд шилдэгт тооцогддог кинонуудыг хадмал орчуулгатайгаар хүссэн ч, хүсээгүй ч үзэхээс өөр сонголт бидэнд үлдсэнгүй.
“Өргөө”, “Тэнгис”-ийн удирдлагууд монгол киночдыг ашиг орлогоор нь дарамталж чадахгүй бол гаргадаг цагаар нь ийнхүү боохоо бас мэдэж байна аа. Монголд барууны киног дэмждэг шиг хилийн чанадад монгол киног үзэгчдийг нь залхтал гаргадаг бол одоо яая гэх вэ. Хөөрхий хэдэн киночдод Монголд ч багтах орон зай олдохгүй нь дээ янз нь.
cheapfitflopsuk · 2013/07/25
Incredible Magic formula Of s***s cheap fitflops uk http://www.fitflopss***soutlet.com
get backlinks · 2013/07/25
Монгол кино гаргах театр алга уу? get backlinks http://www.gscraper.com/