Х.Тэмүүжин: Д.Сугарыг шалгах хүсэлт хүргүүлнэ
2013/08/12
“Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой зээлийн асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс байр суурийг нь сонслоо.
-Хонконгод “Эрдэнэт” үйлдвэрийн нэр дээр данс нээсэн тухай мэдээлэл байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-“Эрдэнэт” үйлдвэр Арбитрийн шүүхэд дуудагдах нь тодорхой болсон. Манай зүгээс шүүх хуралд оролцох бэлтгэл ажлаа хангасан уу?
-“Эрдэнэт” үйлдвэр Арбитрийн шүүхэд дуудагдахаар болсон. Мэдээж шийдвэр гаргаж алдаа гаргасан хүмүүс нь тэс өөр хүмүүс байдаг. Гэхдээ Арбитр дээр Монгол Улсын эрх ашгийг хамгаалах нь Хууль зүйн яамны үүрэг. Тэгэхээр “Эрдэнэт” үйлдвэр яагаад нэг хувийн компанийн өмнөөс хариуцлага хүлээж Арбитрт дуудагдах болов гэдэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна. Мэдээж Арбитрт дуудагдаж байгаа бол ямар тактикаар ажиллах вэ гэдгээ тооцно. Одоогоор багадаа 130 гаруй сая ам.долларын өрөнд орох эрсдэлтэй тийм нөхцөл байдалд тулж ирчихээд байна.
-“Стандарт” банкны “Эрдэнэт” үйлдвэртэй хийсэн зээлийн гэрээтэй та танилцсан уу?
-Яг энэ асуудлаар ажлын хэсэг байгуулсан. Харамсалтай нь Монголд “Эрдэнэт” үйлдвэрт ч тэр, шийдвэр гаргасан хүмүүсийн гарт ч тэр зээлийн гэрээ гэх зүйл нь огт байхгүй. Зөвхөн зуучилсан компанид нь бий. Одоо л бид гэрээг татаж авах гэж байна. Гэтэл нөгөө талд гэрээ хэлцэл бүх баримт байна. Өнгөрсөн хугацаанд төрийн ажлыг яаж гүйцэтгэж ирсэн юм бэ гэдэг нь эндээс харагдаж байна шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Арбитрийн шүүхэд очиход бид нойл цэгээс эхэлж байна. Гэтэл маргах гэж байгаа тал нь бүх зүйлээ бэлтгэсэн байна шүү дээ. Дэлхийн номер нэг хуулийн фермийг хөлсөөд авчихсан ажиллаж байна. Тэгэхээр бид бодох ёстой. Зөвхөн “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал ч биш. Өмнөх маргаануудаас ч харахад алдаа гаргаж Монголыг алдагдалд оруулсан албан тушаалтнууд гудамжинд сул алхаж байхад Хууль зүйн яам баасыг нь арилгах ажлыг хийж байна. Ингэж болохгүй л дээ. Энэ бүхэн эргээд хариуцлага тооцох асуудлыг хөндөх ёстойг сануулж байгаа юм.
-Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг шалгах уу?
-Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг Цэцийн өөрийнх нь шийдвэргүйгээр шалгах ямар ч боломж байхгүй.
Зочин · 2013/08/14
sain ***lgah heregtei.ih yum garna daa
Зочин · 2013/08/13
өөрөө сонгуульд ялаад сонгуулын ажилчиддаа 100 зуун мянгаар нь тараасан гэдгээн шалгуулах хэрэгтэй
Зочин · 2013/08/13
Hoyriin hoorond 3 han say yum chin eeljleed turiin alband orood sul tsalin avilgal alban tu****laaa urvuulan ashiglaad evtei nairtai bayjiil daa