Making the band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны хамтлаг бол охидын “Anemone” хамтлаг. Тэд уран бүтээл туурвиад удаагүй байгаа ч, хэдийнэ өөрийн гэсэн сонсогч, фенүүдтэй болсон.

Тус хамтлагийн  “Хаврын хайр”, “Төрсөн өдрийн мэнд хүргье ээжээ”, “Чи яг дурлал шиг”, “Надад мөрөөдөл бий” зэрэг уран бүтээлүүд нь бидний сонсох, дуулах дуртай дуу болж чадсан. Өөр өөрийн өвөрмөц хоолой, өнгө аястай тэд нэгэн хүсэл, тэмүүлэл дор нэгдэж, уран бүтээлээ амжилттай хийж явна.

Тус хамтлагийн дуучин Жанна буюу  Я.Баяржаргал багаасаа л дуучин болохыг хүсч, мөрөөддөг байж. Түүндээ ч үнэнч байж СУИС-д элссэн бөгөөд өдгөө шилдэг дуучин болохоор хичээж явна. Тэрбээр “Намайг урлагийн хүн бол гэж цаанаасаа заяасан юм шиг санагддаг. Би дуучин болно гэсэн зорилгоосоо ухарч, шантарч  байгаагүй хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг.”

Түүнчлэн залуу дуучин Жанна “ТВ5” телевизийн “Ододтой бүжиглэе” шоу тэмцээнд амжилттай оролцож, шүүгчидээс өндөр үнэлгээ авсан. 

Б.Хорлоо