Манай улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлгүүр үйлчилгээнүүд ар араасаа нээгдэх болсон. Тэгвэл өчигдөр Metro Mall их дэлгүүрийн гурван давхарт бичиг хэргийн "Альфа" брэндийн дэлгүүр албан ёсоор нээлтээ хийв.

Нийт 3232 брэндийн франчайз эрхийг өөртөө агуулсан БНСУ-ын Альфа брэндийн 724 дэхь дэлгүүр нь Монголд албан ёсоор нээгдэж байгаа юм.

Уг брэндийг “UFC” группын захирал О.Амартүвшин гэргий Г.Гантуяадаа зориулан нээж өгч байгаа аж. Гэргий Г.Гантуяа нь “Альфа Азиа” ХХК -ний ерөнхий захирал бөгөөд БНСУ-ын Альфа брэндийг Монголд албан ёсны эрхтэйгээр нээж байгаа энэ юм.

Нээлтийн үйл ажиллагаанд БНСУ-ын "Альфа" брэндийн ерөнхийлөгч болон бусад хамтран ажилладаг бизнесийнхэн, танил найз нөхөд нь хүрэлцэн ирлээ.

Монгол дахь "Альфа" брэнд дэлгүүрийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Хишигмаа “Монголчууддаа 3232 брэндийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэлсэн дээ баяртай байна. “Альфа Азиа” компанийн хувьд БНСУ-ын Альфа брэндийн мастер франчайз эрхийг албан ёсоор авсан 100 хувь Монголын компани байгаа. "Альфа" брэнд маань 80 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг агуулдаг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй брэнд дэлгүүр юм. Бид үйлчлүүлэгч олондоо олон улсын чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг үргэлж санал болгох болно. Цаашид салбар дэлгүүрээ нээхээр ажиллана” гэлээ.