Н.Алтанхуягийн араас Х.Баттулгыг явуулахаар шийджээ
2016/01/19
2012 оны УИХ-ын сонгуулиар АН ялалт байгуулж, парламентад олонхи болсны гол гавьяаг яалт ч үгүй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай холбож үзэхээс өөр аргагүй билээ.
Тэрбээр намаа удирдан сонгуульд амжилттай оролцуулж, өөрөө Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр жил гаруйн хугацаанд ажилласан. Гэвч АН-ын бүлэглэл, фракциуд 1996-2000 онд эрх барьж байхдаа гаргасан томоохон алдаануудаа давтаж, тогтвортой байсан засаглалыг Н.Алтанхуягтай нь хамт хөмрөөд хаячихсан. Тэд ажил хийж байгаа, тэр хэрээр шүүмжлэл хүлээж байгаа нэгнийгээ түлхэж унагаадаг муухай зуршилтай улс. Н.Алтанхуягийн толгойлдог “Алтан гадас” фракци дэндүү хүчирхэг боллоо, одоо дийлдэхээсээ өнгөрлөө гэж айгаад Ц.Элбэгдорж, З.Энхболд, Х.Баттулга, Э.Бат-Үүл тэргүүтэй фракци, бүлэглэлүүд нэгдэж Норовын хүүг унагаах операцийг амжилттай хэрэгжүүлсэн. Хүргэн Г.Дэнзэнгээр нь эхлүүлж, хөөрхий муу “нүүрсчин” Л.Гансүхээр туг тахих зэргээр өөдгүй загнасныг Монголын ард түмэн хоёр нүдээрээ харсан.
Тэгвэл одоо тэдэнд бас нэг дийлдэшгүй атаат дайсан бий болсон гэж санагджээ. Тэр нь “Женко” Х.Баттулга. Амьдралын их сургуульд дэндүү сайн суралцсан Х.Баттулга ард олны дотор дэндүү нэр хүндтэй болоод эхлэнгүүт “За, баларсаан. Өнөөх чинь удахгүй дийлдэхээ болих нь. Аягүй бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших нь. Эртхэн шиг унагаая” гэж сандралдан эргэн тойронд нь ажиллаж байсан хүмүүсийг баривчлан хорьж, байцаах, эрэн сурвалжлах зэргээр нэр хүндийг нь хараар будаж эхлэв.
УИХ-ын гишүүн Х.Баттулга Баянхонгор аймагт хол тасархай ялалт байгуулж, намдаа нэг чухал суудлыг авчирсан гэдгийг тэд өдгөө мартжээ. “Женко” энэ сонгуулиар ч гэсэн нутагтаа торойтол гараад ирэх нь ойлгомжтой. Хэн хүний өөдөөс бодсон, санаснаа шууд хэлчихдэг шулуун шударга зантай түүнийг эртхэн дарж авахгүй бол Н.Энхбаяр шиг дийлдэхээ болино гэж үзсэн тул улс төрийн тавцангаас зайлуулахаар шийдсэн биз ээ.
Эх сурвалж www.wikimon.mn
Dulzen · 2016/01/20
Battulgiig songood Altanhuygaar erunhii saidaa hiilgevel ch oligaarhuud buudaa l da
ganbat · 2016/01/20
daraagiin eronhiilogchid 2 hun orsoldono ganbaatar ba battulga alin garah bol....
Зочин · 2016/01/19
баярцогтын илрээгүй оюутолгойг зарсан хэдэн тэрбум доллар байгаа .
Зочин · 2016/01/19
баттулгаас бусад нь хятадыг баримталдаг юм биш үү. харин ч тэнцвэржүүлэх гээд ганцаардаад байх шиг .
Зочин · 2016/01/19
Ямар ч улс торч биш шуналтай л хун . Алтанхуяг бол юм хийсэн хун дээ
Зочин · 2016/01/19
Баттулгад итгээд дэмжихээс өөр сонголт байхгүй ээ Монголчуудаа. Ерөнхийлөгч болволч болог, болоод ерөнхийлөгчийн засаглалруу шилжээд Путин шиг улсаа сайн аваад явчих байх. Бусад худлаа үнэн хор хутгасан нусан буунууд 20 гаруй жил гай боллоо. Баттулга гараад ирвэл бүгдийг нь шоронд хийнэ гэдгээс ясаа хавталзтал айцгааж байгаа муу новшнууд.
Зочин · 2016/01/19
Xiij bvteesen zviltei xvn dee Turd baij baixad yagad boloxgvi gj Darana Alranxuyg said shg araasana xaramsana daa
Зочин · 2016/01/19
Баттулга оросын талыг баримтлагч, Мөнхийн хоёр хөршийн алтан дундажыг барьдаг улс төрч монголд хэрэгтэй...Аль нэг талыг нь илүү түшвэл хоод гээд л будаа.
Зочин · 2016/01/19
миний баттай мэдэх баянхонгор аймагт их л бүтээн байгуулалт хийсэн хүн дээ
зочин · 2016/01/19
Төрд биш Ард түмэндээ хэрэгтэй Хүн юм байна л даа ,,,,,
зочин · 2016/01/19
Төрд биш Ард түмэндээ хэрэгтэй Хүн юм байна л даа ,,,,,
Зочин · 2016/01/19
Зочин · 2016/01/19
Баярцогтын сая долларын нэхээд байдаг хэрнээ 150 саяыг бол нэхэхгүй сайхан ард түмэн шүү бид
Зочин · 2016/01/19
Манайхан гайгүй гэснээ түлхэх атаархуу их муухай хүмүүс Баттулга даравч далдайх мундаг улс төрч шүү