​Худал үгийг мянга давтвал үнэн болдог гэлцдэг. Тэгвэл Д.Энхтайван гэгч энэ үгэнд итгэн өөрийгөө Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэчихсэн харайлгаж явна.

Тэгэхдээ зөвхөн өөрөө л худалч хулгайчаараа дуусахгүй, өөрийн үйлдсэн хууль хэрэг, гүжир гүтгэлгэдээ хуулийн дагуу, мөрөөрөө ажиллаж амьдарч байгаа хувь хүн болон аж ахуйн нэгж, төрийн байгууллагыг татан оруулж тэдний нэр хүндийг үндэслэлгүй гутаан доромжилж, шаварт хутгаж байгаа нь шившигтэй.

Д.Энхтайван гэгч нь олон жилийн өмнөөс л Тээвэр хөгжлийн банкийг өөрийн 100% болгох гэж улайран шуналтаж, дампуурч байсан Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулан хөл дээр нь босгосон Швейцарь улсын иргэн Армин Виедеркер Иоханны 51 хувийг луйвардан авахын тулд банкны эзэн В.И.Арминыг зохиомлоор гэмт хэрэгтэн болгон харагдуулахаар эх адаггүй гүтгэлгэ, худал мэдээлэл тараан дээр доогуур баахан гүйсэн байдаг.

 

Ингэхдээ тэрээр Тээвэр хөгжлийн банкны нэрийг барьж, өөрийгөө Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга гэж өргөмжлөн луйврын үйл ажиллагаандаа хүч нэмэн бусдыг төөрөгдүүлжээ. Үнэн хэрэгтээ Д.Энхтайван тус банкны ТУЗ-ын дарга биш зүгээр л нэг багахан хувьцаа эзэмшигч ажээ. Хэрэг явдалыг эргэн санавал.

 

Д.Энхтайваны дүү Д.Энхжаргал нь 2007 онос Лондон дахь Монгол банкны төлөөлөгч улмаар Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа ашиглан Швейцарь улсын иргэн Армин Виедеркер Иоханны итгэлийг хүлээх замаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хийлгэж Тээвэр хөгжлийн хэмээх дампуурч байсан банкиндаа оруулуулсан байдаг. Ингэж Тээвэр хөгжлийн банк дампуурлын аюулаас аврагдсаны дараа 2009 онд Д.Энхтайваны дүү Д.Энхжаргал нь Монгол банкны мөнгөөр гадаадад хиймэл хөх хийлгэсэн, албан тушаалаа урвуулан албаны мөнгийг бие эрхтэнээ засуулахад хэрэглэсэн хэмээн буруутгагдаж Монгол банкны дэд Ерөнхийлөгчийн албанаасаа халагдсан байна. Үүний дараа тэрээр Монгол банкны хяналт шалгалтын газрын захирлаар тушаал буун томилогдсон цагаасаа эхлэн ахтайгаа нийлж Тээвэр хөгжлийн банкинд хөрөнгө оруулж тэдний гэр бүлийн амь, ажлыг нь аварсан гэгддэг  өнөөх гадаад хөрөнгө оруулагчаасаа 51% ийн хувьцааг нь хууль бусаар дээрэмдэж авах төгсгөлгүй ажиллагаагаа эхлүүлсэн нь яг хойноос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэдгийн үлгэр болжээ.

 

 

 Д.Энхжаргал нь хяналт шалгалтын газрын даргаар томилогдсон даруйдаа Тээвэр хөгжлийн банкы үйл ажиллагаанд тусгай хяналт, шалгалт хийх нэрээр хяналт шалгалтын баг оруулахдаа бүхий л ажиллагааг өөрийн болоод ах Энхтайваныхаа шуналыг гүйцэлдүүлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд энэ хүрээнд банкны гүйцэтгэх захирал байсан С.В.Новожилов, зээлийн хорооны дарга Бадрал нарыг ажлаас нь халах 2009 оны тавдугаар сарын 20-ны А 24 тоот хууль бус тушаалд Д.Пүрэвдоржоор гарын үсэг зуруулж банкыг эзэнгүйдүүлж, улмаар өөрийн ах Д.Энхтайван, бэр эгч Зейниш нарт банкны бүх эрх мэдлийг хүчээр өгүүлсэнээр банкинд хууль бусаар эзэн суусан түүний ах Д.Энхтайван гэгч банкны жинхэнэ эзэд болох Швейцарь улсын иргэн Армин Виедеркер болон Гүйцэтгэх захирал С.В.Новожилов нарын эсрэг элдэв зохиомол гэмт хэрэг үүсгүүлэн тэднийг гүтгэж, цагдаа, шүүх, прокурорын байгууллага дахь танил талаараа дамжуулан хорино цагдана хэмээн айлган сүрдүүлж өнөөгийн мөнгө угаагаад оргон зайлсан гэх дуулиант хэргийн эхлэлийг өөрсдөө тавьжээ.

 


Үүний дараа  С.В.Новожилов, Бадрал нар Монгол Улсын шүүхэд Д.Энхжаргал нарын хуйвалдан гаргасан Монголбанкны А24 тоот тушаалыг эсэргүүцэн нэхэмжлэл гаргасан бөгөөд С.В.Новожилов, Бадрал нарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шүүхийн 3 шатны шийдвэр гарсан байдаг.

 

Гэсэн ч Д.Энхтайван, Д.Энхжаргал нар өөрсдөө гэмгүй цагаан бөгөөд хохирсон дүр эсгэн, ах дүү хоёрын марзан жүжгээ тавьж, матрын улимсаа унаган, танил талаараа хэрэг явдалыг өөрсдийн талд эргүүлж амжиж байлаа.  Д.Энхтайван нь АН-ын элсний 13 гэгдэж байсан гишүүдийн нэг. Ардчилсан намын нэрийн өмнөөс Эрдэнэтэд нэр дэвшин үүлэн чөлөөний нарнаар 1 удаа сонгогдон УИХ-д сууж байсан ч дахин нэр дэвшээд очиход нь Эрдэнэтчүүд түүнийг галзуу солиотон амьтан хэмээн хөөж явуулснаар түүний улс төрийн хэмээх жүжиг төгсгөл болж тэрээр төрхөмдөө буцсан.

 

Харин дүү Д.Энхжаргалынх нь  хувьд тухайн үед эрх барьж байсан МАН-ын гишүүн бөгөөд Ардын намын өвөгчүүдийн амрагын явдалыг нь гүйцэлдүүлж албан тушаал ахиж сурсан нэгэн гэж нам дотроо цоллуулдаг. Түүнийг бас толгойноосоо тонтгор нь илүү ажилладаг тулдаа ийм албан тушаалуудад очисон ч гэж ярьдаг юм байна лээ. Ах дүү хоёр албан тушаалд очиж хууль бус үйлдэлээ нуун дарагдуулахын тулд банкинд хөрөнгөө оруулсан Армин Виедеркерийг хөөж явуулчихаад түүний оруулсан хөрөнгийг нь хулгайлж, хоёр намыг санхүүжүүлж, зармыг нь өөрсдөө хулгайлж идээд дууссан байна.

 

Хамгийн чухал нь энэ хэрэг явдалтай зэрэгцээд 2009 оны хуулиар баталгаажсан хувь нийлүүлэгчдийн хурлаар Д.Энхтайваныг чөлөөлснөөр  Тээвэр хөгжлийн банкийг өнөө хэр нь Төлөөлөн удирдах зөвлөлгүй, даргагүй болгосон түүхтэй. Тэгсэн атал Д.Энхтайван нь өөрийгөө “Тээвэр хөгжлийн банк”-ны ТУЗ-ын дарга хэмээсээр байгаа нь түүний найруулсан хорын ердөө нэгээхэн хэсэг нь.

 

Тухайлбал 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээр Д.Энхтайваныг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга биш гэдгийг тогтоосон байдаг. Шүүхийн шийдвэр: “Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, далдугаар зүйлийн 70.3 дахь хэсгийг баримтлан Инфрастракчер ХХКомпанид холбогдох Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлэгчдийн хойшлогдсон 2009-08-18 өдрийн хурлын шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгч Д.Энхтайван, Д.Энхжаргал нарын нэхэмжлэлийг хүчингүй болгож, Тээвэр хөгжлийн банкны ТУЗөвлөл болон ТУЗөвлөлийн дарга Д.Энхтайван нарын бүрэн эрх дуусгавар болсныг тогтоосугай” гэжээ.

 

Түүнчлэн Д.Энхтайваныг Тээвэр хөгжлийн банкны ТУЗ-ын дарга биш гэдгийг 2011 оны 5-р сарын 23-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын хойшлогдсон хурлын зар хүргэх тухай тогтоолоос өөрсдийгөө хувь нийлүүлэгчид гэдгээ хүлээн зөвшөөрч байсан нь бэлхэнээ харагдаж байгаа болно. Энэ тогтоолд тэд өөрсдийгөө “Тээвэр хөгжлийн банкны хувьцааны 9,8 хувийг эзэмшигч Д.Энхтайван” хэмээсэн. Бусдыг луйвардагч Ах дүүсийн үнэн төрх ийм л байна.

 

Б.Баттулга