Эрч хүч, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэсэн залуус нэгдэж “Мөрөөдлийн театр”-ыг байгуулсан. Олон сайхан зорилго, мөрөөдлийн дор чуулсан тэд уран бүтээлээ амжилттай туурвиж, өдгөө өөрсдийн гэсэн үзэгч фенүүдтэй болжээ.

Тус продакшины жүжигчин МУСТА Г.Эрхэмбаярыг үзэгчид андахгүй. Мэргэжлийн сургуулиа дүүргэж найман жил УДЭТ-т ажилласан түүнийг драмын тайзнаа тоглосон уран бүтээлүүдээр нь хэдийнэ мэднэ. Тэрбээр “Парисын дарь эхийн сүм”, “Атга нөж”, “Ану хатан”, “Саран хөхөө” зэрэг гайхалтай бүтээлүүдэд тоглож байсан.  Жүжигчин Г.Эрхэмбаяр зөвхөн тайзны уран бүтээлд биш дэлгэцийн бүтээлд ч хувь нэмрээ оруулж явна. Тухайлбал, “Аз ойрхон”, “Үлгэрийн хайр”, “Орхидос-2”, “Амьдралд тавтай морил” гэх мэт цөөнгүй дэлгэцийн бүтээлд тоглоод байна.

Дэлгэцийн бүтээлд ихэвчлэн эсрэг дүрд тоглодог Эрхэмээ  амьдрал дээр дуу цөөтэй, бүрэг ичимхий хэмээн өөрийгөө дүгнэжээ. “Тэр бүр уурлаад байдаггүй, тайван зантай тэрбээр баярлахдаа харин хурдан гэнэ. Урлагаас “Өөрөөрөө байх, хүн байх ухааныг суралцсан” гэх жүжигчин маань мэргэжлээ сонгоод шантрах үе байсан ч харамссан үе байгаагүй хэмээн бардам хэлдэг.  

Б.Хорлоо