Гэмт хэргийн ертөнцөд үе үе “сайн эрчүүд” тодордог. Хууль хяналтынхантай холбоо сүлбээ сайтай нэг нь хийсэн хэрэг нь олонд ил ч хэсэгтээ л хуулийн гадуур манаргадаг.

Гэвч буруу явдал эзнээ заавал буланд шахдаг нь жам хойно тэд ямар ч арга зальтай байсан нэг л өдөр үнэнд гүйцэгддэг. Тэдэн дунд хятад, солонгосын арга зальтай этгээдүүд байх нь элбэг. Тэдний нэг болох “Сарьдаг Өндөр” ХХК-ийн захирал Бай Жи Дун гэдэг “шинэ цагийн шилийн сайн эр” үнэнд гүйцэгдэх аваас нэлээд дуулиан дэгдэж мэднэ.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын дундуур өөрт нь залилуулсан монгол эмэгтэйг тэрээр оффистоо дуудаж аваачин зодсон, “Хөх монгол” бүлгэмийн залуус очоогүй бол яаж ч мэдэх байсан гэх мэдээ хэвлэлээр цацагдаад өнгөрсөн.

Хохирогч эмэгтэйгээс их хэмжээний мөнгө зээлэх нэрээр хуурч мэхлэн аваад хэдэн жил ороолсон тэрээр “Чи наад хохирлоо иргэний журмаар нэхэмжил” хэмээн дарамталж, хуулийн зөвлөхтэйгээ нийлж байгаад зодож нүдэн сэтгэл санааны гүн хямралд оруулсан байдаг.

Түүнээс гадна зээлийн барьцаанд үлдээсэн хоёр чингэлэг бараагаа булааж авахаар хохирогч эмэгтэйн эзэмшил хашаа руу нь хүч түрэн дайрч, тарьсан ногоо суулгацыг нь талхалж хаяснаа одоо болохоор тийм чингэлэг энэ тэрийг мэдэхгүй гэж бухаж бултаж байгаа гэх.

Гэтэл нөгөө хоёр чингэлэгний жинхэнэ эзэн нь бас зальдуулсан, машин тэргээрээ хүртэл хохирсон гэх гомдлоо Сонгинохайрхан дүүрэгт шалгуулж байгаа аж.

Тэнд болохоор “Сарьдаг өндөр” ХХК-ийн захирал Бай Шо Дун нэрээр гомдол ирснээс үзвэл нэрээ өөрчилж залилан хийх нь түүний гаршсан ажил бололтой.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу