Баянзүрх дүүргийн 10-р хороонд 30 орчим насны хутгалуулсан байдалтай хэвтэж байна гэсэн дуудлага өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 9-р хороонд оршин суух Б /эр.31н/-г Баянзүрх дүүргийн 10-р хороонд оршин суух Ж /эр.42н/ гэгч согтуурсан үедээ марган зүрхэн тус газар нь 1 удаа мэсний зүйлээр хүнд гэмтээж хэргийн газраас зугтсан байжээ. Цагдаагийн алба хаагчид хэргийг шуурхай илрүүлэн хэргийн газраас эд мөрийн баримтаар цэнхэр иштэй, ажлын хэсэг нь 15 см урттай хутга хураагаад байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтэс шалгаж байгаа ажээ.