Хан-Уул дүүрэгт байрлах “United Colors of Benetton” дэлгүүрт хулгай орсон байна. Цагдаагийн албан хаагчид шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилжээ. Тодруулбал СХД-ийн 21-р хороонд суух 48 настай С гэгч уг хэргийг согтуу байхдаа үйлдсэн бөгөөд тэрбээр өмнө нь найман удаа хорих ялаар шийтгүүлж байжээ. Мөн түүнийг Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсээс эрэн сурвалжилж байсан юм байна.

Одоогоор С-ын үйлдсэн хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.

О.Номин