Цоглог Д.Цовоо өөрөө даашинзаа оёод өмсчихдөг
2013/08/21
Жүжигчин, дуучин, нэвтүүлэгч гээд цоглог Д.Цовоогийн гуншин чамгүй олон. Өдгөө МҮОНТВ-ийн нүүр царай болсон авъяаслаг нэвтрүүлэгч маань хүүхэд ахуй цагаасаа л телевиз хэмээх их айлтай холбогдож “Сайн байцгаана уу? хүүхдүүдээ” нэвтрүүлгийг хөтөлж байсаныг үзэгчид мэднэ.
Тиймдээ ч тэрбээр миний амьдрал телевизтэй салшгүй холбоотой хэмээн хэлдэг. Гэр бүлээсээ ганцаараа урлагийн хүн болсон Д.Цовоо СУИС-ийн жүжигчиний ангийг төгсөж, театрт ажиллаж байсан удаатай. Мөн монголын радиогийн олон арвин бүтээлийг найруулж “алтан фонд”-д оруулсан байдаг. Мөн Улаанбаатар телевиз байгуулагдахад анхны нэвтрүүлэгчээр нь ажиллаж түүхтэй. Түүний дараа СУИС-ийн уртын дууны ангийг төгсч, дуучин мэргэжил эзэмшиж байжээ.
Залуу нас, хайр дурлал, дурсамж дурдатгал сэргээх хуучны дуунуудыг сэргээж дуулан “Харанга” хамтлагийн Ц.Энхманлайтай хамтран “Манай орцны миний багын дуунууд” гэсэн цомог гаргасан нь олон хүний сэтгэлд нийцсэн билээ.
Алаг нүдэн цоглог Д.Цовоо чөлөөт цагаараа хоол хийх сонирхолтой бөгөөд түүний гарын хоолыг найзууд нь амтархан иддэг гэнэ. Үүнээс гадна янз бүрийн даавуу худалдаж авах дуртай бөгөөд заримдаа өөрөө даашинзаа оёод өмсчихдөг гэнэ.
Б.Хорлоо
Зочин · 2013/08/23
www.oyu-tolgoi.com Оюу толгойн зөвхөн хүдрийн ордыг монгол улсын хүн бүрт хувааж өгөхөд нэг хүнд ойролцоогоор ~ 485сая төгрөг болно.www.oyu-tolgoi.com ашигт малтмалаа зөөсөөр байвал бидэнд 40 жилийн дараа юу үлдэх вэ?www.ulsturforum.com Таны мэдээллийн орон зай, нийгэм цаг үеийн оновчтой мэдээ мэдээллээ хуваалцаарай