Өчигдөр өөрийн твиттер хуудсаар намайг замын цагдаа зогсоогоод жолооны үнэмлэхээ хураалгалаа хэмээн мэдэгдсэн. Харин тэр замын цагдаа нь дэд ахлагч Баярсайхан байсан аж.

Түүнийг удирдлагууд нь сайшаасан тухай мэдээлэл ч багагүй цацагдаад байгаа. Энэ үйлдэл л наанаа зөв үйлдэл мэт харагдаж байгаа нь нэг учиртай гэнэ. Учир нь хэд хэдэн сайд дамжсан гэх мөрдөн байцаалтын гэгдэх "яргалал"-ын сандалыг орон нутаг төдийгүй нийслэлийн цагдаагийн хэлтэсүүдээр тараасан буру нь илэрмэгц Хууль зүйн яамнаас ганц хоёр хөзөр дэлгэн үзүүлбэр үзүүлэхээр шийдсэн хэрэг хэмээн зарим хүмүүс үзэж байна. 
Тэмүүжин сайдыг танихгүй түүний "албат" байх уу? 100 жил хөлдөөсөн арван тавны цагдааг Монголд сэргээгээд хэнийг ч танихгүй нөхрөөр "хөзөр" хийсэн юм аа  гэсэн шог яриа ч хүртэл газар аваад байна. 

Дөнгөж өчигдөр ажилд орсон цагдаа ч байсан гурван настай хүүхэд ч мэдэх агуу сайдыг торгож зүрхэлдэг хэн бэ гэх нь ч байна. Хамгийн сонирхолтой нь торгуулийн мөнгийг бэлнээр авахаа байсан. Мөн энэ сарын нэгнээс хэрэгжиж буй камераар хянан зөрчил гаргасан жолоочийн гэрийн хаягаар торгуулийн хуудсыг илгээдэг болсон гээд мэдэгдээд байгаа мөн томоохон осол л биш бол замын зохицуулагч баримт бичиг шалгах л үүрэгтэй болчихоод байгаа гэх мөртөө бүтэцийнхээ удирдлагыг гэгээн цагаан өдрөөр зам дээр зогсоогоод торгоод, үнэмлэхийг нь хураагаад эргүүлээд өгч байгаа нь л юм. Хэн ч үнэмшимгүй жүжгийг хэн найруулав. 

Тэмүүжин сайд үнэмлэхээ хураалгаж болноо. Өөрөө хүчээр өгдөггүй л юм бол Монголд нүүрлэсэн өнөөх танил талын сүлжээ тэр цагдаад үйлчлээгүй нь сайшаалтай. Сайд ч нэг оноо нэмэхийн тулд өгсөн байж магадгүй гэх магадлал нь сүүлийн үеин дотоод бүтцийн асуудлаа чимээ шуугиангүй эмхлэх гэсэн арга ч байж болох. ЦЕГ-ийн удирдлагыг сүүлийн үед солих чимээ ч гарах болсонтой холбоотой байж магадгүй гэнэ.    

Мөн сайды олон хаягтай учир хаана нь хүргүүлэхээ мэдэхгүй байсан ч гэнэ. Үнэмлэхийг сайдыг твиттертээ жиргэж эхэлмэгц удирдлагууд яаран сандран өөрсдийн биеэр хүргэн өгч ёс болгон торгуулийн хуудас бичсэн гэсэн яриа ч гадуур ниссээр. Өчигдөрийн хувьд Монголын нийгэмд хамгийн сонирхолтой ярианы сэдэв Тэмүүжин сайдын жолооны үнэмлэх байсан нь үнэн гэхэд хилсдэхгүй. Түүний твиттер фэйсд ч чамгүй олон сэтгэгдэл ирсэн байна. Үнэхээр төрийн цагдаа дээдэс доодос гэлгүй ингэж үүргээ биелүүлээд байвал үнэхээр сайшаалтай. Харин зам дээр гэлтгүй хаа нэг газар зөрчил гаргасан иргэний толгойд хамгийн түрүүн бууж ирдэг танилын сүлжээ оршин тогтносоор. Хэнбугай ч байсан ямар нэгэн асуудал тулгарахаараа утсаа шүүрч аван танил эрдэг ньгэм биш зан болсон өнөө цагийн өнгөн дээр энэ мэт "хуурмаг" жүжиг найруулж доошоо орох хэрэг Хууль зүйн сайдад байсан ч юм уу даа.  Салбартаа анхаарал хандуулж байгаг нь хэн хүнгүй мэдэж   байгаа энэ цагт иймэрхүү жүжиг тавьсан эрхэм сайдын дараагийн жүжгийг олон хүн хүлээж байгаа ч юм бил үү хэн мэдэх вэ.    

Б.Эрхэс