Хошин урлагийн “Маск” продакшны сор болсон залуу жүжигчин А.Гэрэлцэцэгийг урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг хэмээн үзэгчид дүгнэдэг.

СУИС-ийг 2004 онд найруулагч, жүжигчин мэргэжлээр төгссөн тэрбээр ажлын гараагаа хошин урлагаас эхэлж, өдгөө ч энэ салбартаа ажиллаж байгаа билээ. Төгсөх курстээ “Шинэ үе” продакшнаас зохион байгуулдаг уралдаанд Эдуард Разинскийн “Эрчүүдийг үзэн ядна” жүжгийн гол дүрээр оролцож, тус продакшны захирал МУГЖ, жүжигчин  Бооёогоос “Манай хамтлагт орж ажиллаач ээ” гэсэн санал авч байсан авъяаслаг нэгэн.  

Сургуулиа төгсөөд  "Маск" продакшныг анх байгуулагдсан цагаас нь эхлэн жүжигчнээр ажилласан. Жүжигчний мэргэжлийн мөн чанар, үзэгчидтэй хэрхэн харьцах тэр бүхнийг ойлгуулж, сургасан хүмүүс бол "Маск" продакшны  хамт олон гэж боддог хэмээн онцолсон.

Жүжигчин Гэрэлээ амархан баярлаж, гомддог. Сэтгэлийн эмоцио шууд л илэрхийлдэг гэнэ.  Харин хүний дутагдлыг нүүрэн дээр нь шударга хэлчихдэг зантай. Бүр хүүхэд байхдаа  л ийм зантай байжээ.

Б.Хорлоо