Засах С.Отгонбаяр болон "Оюуны ундраа" группээс хүлцэл өчиж, уучлал хүсэх тухай
2013/08/22
Өдрийн сонин болон тус сонины www.dnn.mn сайтад 2013 оны долдугаар сарын 22-ны өдөр "Оюуны-Ундраа"-гийн С.Отгонбаяр Хадгаламж банкийг авахаар 'наймаалцсан" гэв үү" гэсэн гарчигтай нийтлэлд дурьдсан худал мэдээллийг үйл ажиллагаа нь зогссон Тээвэр Хөгжлийн банкны 9 хувийн хувьцаа эзэмшигч Данзанбалжирын Энхтайваны зохион байгуулалттай, гүтгэлэгт захиалгаар үндэслэл, нотолгоогүй нийтэлсний улмаас “Оюуны ундраа групп" ХХК-ийн болон түүний үүсгэн байгуулагчид, удирдлагуудын нэр хүнд гүтгэгдэн гутаагдсан тул манай сонин албан ёсоор залруулга гаргаж байна.
Өөрийгөө Тээвэр Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга хэмээн олон нийтийг төөрөгдүүлж яваа Д.Энхтайваны зохион байгуулсан захиалгат гүтгэлгийг сайтар нягтлалгүйгээр Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга С.Отгонбаяр эрх мэдлээ ашиглан төсвийн хөрөнгө завшсан мэтээр олон нийтэд худал мэдээ түгээж “Оюуны ундраа групп" ХХКомпани болон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаярын ажил хэргийн болоод хувийн нэр хүндийг гутаан үндэслэлгүй гүтгэсэндээ “Өдрийн сонин" сонины редакци хүлцэл өчиж, албан ёсоор уучлал гуйж байна.
"Өдрийн сонин"-ы редакци
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх