Сүхбаатар дүүргийн 17-р хороонд “Дамбадаржаагийн ... тоотод гэр шатаж байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас ажиллахад тус тоотод таван ханатай гэр шатаж 44 настай Б гэгч эрэгтэй нь согтуурсан үедээ гэртэйгээ шатаж нас барсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.