Татварын буцаалтыг олгож эхэлнэ
2016/02/29
Хувь хүний орлдогын албан татварын тухай хуулийн дагуу иргэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлдэг. Ингэхдээ иргэн анх удаа өөрийн болон банк санхүүгийн байгууллагын авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар орон сууц худалдах авах буюу байшин барьсан бол, мөн их дээд сургуулийн баклаврын түвшний өдрийн ангийн оюутны сургалтын төлбөрийг төлсөн бол тодорхой хэмжээний буцаан олголт авдаг болсон билээ.
Татварын хөнгөлөлт эдлэх хүсэлтэй иргэд тусгайлан заасан материалыг бүрдүүлэн харьяа дүүргийнхээ Татварын албанд тухайн жилийнхээ хоёрдугаар сарын 15-ны дотор тайлангаа өгөх учиртай. Бүрдүүлэх материал анхны жил болон дараагийн жил гэдгээрээ ялгагдан бүрдүүлэх материал өөр байдаг. Тэгвэл нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газарт шилжүүлэхийг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамжилжээ. Тэрээр Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.12, 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7 гэх зэрэг бусад холбогдох хууль, дүрмийг үндэслэн нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгохыг үүрэгдсэн байна.
Иймээс нийслэлийн 2016 оны төсөвт тусгагдан, Хувь хүний орлогын албан татварын буцаан олголтод олгохоор батлагдсан 26,500,000,000 /хорин зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгийг нийслэлийн Татварын газраас баталгаажуулан ирүүлсэн жагсаалтын дагуу татвар төлөгчдийн харилцах данс байршиж буй арилжааны банкуудаар дамжуулан, банкуудтай байгуулсан гэрээний үндсэн дээр татвар төлөгчдөд олгож эхлэх гэж байна.
Эх сурвалж: http://www.newscom.mn/
аймгийн ... · 2016/03/29
хөдөөний бидэнд дундговийн шатахуун түгээх станцууд бензин авахаар баримтаа өгөхгүй ,шаардахаар бидэнд бахйгүй гээд мөнгө хураах юм .нэг авахдаа 200-300 мянган төгрөгөнд авдаг малчин бид чинь хэнд хандах юм
аймгийн ... · 2016/03/29
үүнийг цэгцлэж баримт бүх дэлгүүрээс олмоор байна. татварын хүмүүсийг очиход баримт гаргаж байгаа гээд харин иргэдэд өгөхгүй байгаа,архи пиво тамхи зардаг найман нэрийн дэлгүүрүүд
аймгийн ... · 2016/03/29
дундговь аймгийн захын хороололын аймаг тойрсон дэлгүүрүүд бүгд, баримт хэвлэж мөнгө хураахгүй баримт өгөхгүй мөн төвийн зарим дэлгүүр баримтаа шивэхгүй байна,хүн харахад баримт хэвэлдэг машин тавьсан баримтаа шивэж хэвлэж өгдөггүй ,баримт өгөхгүй байхад яаж 2хувь авах вэ ?
davaa · 2016/02/29
Good job
Зочин · 2016/02/29
nice
Зочин · 2016/02/29
ХЭЗЭЭ ХЭЗЭЭ ХЭЗЭЭ
зочин · 2016/02/29
хэзээнээс гэдгийг нь бичээч ээ, яг одоо өгөх гээд байгаа юм уу