Татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг торгоно
2016/02/29
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг хуулийн дагуу энэ оны 1 сарын 15-ны өдрөөс 5 дугаар сарын 31-ны өдрийг дуустал зохион байгуулах талаар Нийслэлийн засаг дарга захирамж гаргасан.
Ингэснээр тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн орон нь 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8 тоотоор төгссөн бол гуравдугаар сард, 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард татварт хамрагдахаар болсон юм.
Харин өнгөрсөн хугацаанд татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг энэ сарын 1-ны өдөр буюу маргаашнаас эхлэн замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж. Мөн хуульд зааснаар захиргааны арга хэмжээ авч торгууль ногдуулах юм байна.
Эх сурвалж: 24tsag.mn
Зочин · 2016/02/29
nice