Бухимдлаа тайлах амьсгалын дасгал
2016/02/29
Таны бодол санаа олон зүйлд төвлөрч бидний ярьж заншснаар амьсгаа дээр явна уу? Техник технолог, хямрал, үнийн өсөлт, ажлын ачаалал, нийгмийн шударга бус байдал, зар сурталчилгаа, замын түгжрэл, агаарын бохирдол, өрсөлдөөн, өр зээл, шилээ дарсан баяр, тэмдэглэлт өдрүүд гээд хөгжил дэвшлийн эрин зуунд хөл нийлүүлэн алхах гэж хөгшин залуугүй бүтэн амьсгаа авах завгүй алхацгаана.
Хүн хоолгүй, нойргүй хонож чадна тэгвэл амьсгалахгүй хэдэн минут болох вэ? Та төсөөлж үзсэн үү?Eр нь бид зөв амьсгалж чаддаг уу? Та бухимдалтай байна уу?
Удаан бухимдалтай явах нь зүрхний шигдээс, тархинд цус харвах эрсдлийг дагуулдаг бөгөөд, харшил, чихрийн шижин, ходоод гэдэсний хямрал, дархлаа дарангуйлах зэрэг өвчинг өдөөх хүчин зүйл болдог.
Инээд хөөр, бусдад талархах, дасгал хөдөлгөөн, бясалгал, иллэг, хөгжим, бүжиг, байгаль, найз нөхөдтэйгээ уулзах мөн ярилцах гээд бухимдал тайлах олон аргууд байдаг. Бухимдал тайлах энгийн аргуудаас суралцах нь таны эрүүл мэндэд тустай. Амьсгалын дасгал нь энгийн, тохиромжтой бас үр дүнтэй арга юм.
Та дараахамьсгалын дасгалыг хийгээд үзээрэй.
1. Орчноос өөрийгөө хэсэг зуур тусгаарлаж, бодлоо төвлөрүүлэн бүх биеэ суллаарай.
2. Нүдээ аньж өөртөө дарамт болж байгаа бүх бодлоо орхин тайвшир.
3. 5 секундэнд хамраараа гүнзгий амьсгал аажим авч 5 секундын турш амаар аажим гадагшлуулна. Гэдэсний булчингаа оролцуулахаа бүү мартаарай.
4. Энэ дасгалыг 3-5 мин үргэлжлүүлэн хийнэ.
5. Aжлын байранд, гэртээ, гадаа, автобусанд хаана ч сууж хийх боломжтой.
6. Дасгал хийж байхдаа аз жаргалтай хүүхэд насныхаа тухай, аав ээжтэйгээ өнгөрүүлсэн баярт мөчүүдээ, нартай цэлмэг өдөр байгалийн сайханд ногоон зүлгэн дээр хөл нүцгэн явж байна гэх мэтээр төсөөлөн бодоорой.
Тайвшруулах дасгалыг хийснээр зүрхний цохилт удаашран цусны даралт буурч, булчин сулран амьсгал жигд болж сэтгэл санаа тайвширдаг.