Солонгосын “Тэ Жангым” олон ангит уран сайханы киног үзээгүй хүн үгүй гэхэд болох бизээ. Тус киног гарч байх үед бид Тэ Жангым киногоор амьсгалж байсан билээ.

Тиймдээ ч бид тус киноны гол дүрийн жүжигчдийг хэдийнэ мэдэх болсон. Энэхүү хааны ордны амьдралаас сэдэвлэн хийгдсэн түүхэн киноны гол дүрийн жүжигчин Ли Ён И манай улсад хүрэлцэн иржээ.

Тэрбээр Солонгосчуудын амтархан иддэг тойгны шөл, хавиргатай шөл гэх мэт хоолнууд Монголчуудын уламжлалт хоол гэдгийг харуулсан баримтат кино хийж, хөтлөгчөөр нь ажиллахаар иржээ. Дашрамд дуулгахад, түүнтэй хамт 22 хүн хүрэлцэн ирсэн байна.

            Тэ Жангым буюу жүжигчин Ли Ён И-тэй “UBS” телевизийн уран бүтээлчид хоёр хоногийн турш аялж, нэвтүүлэг бэлтгэх гэнэ. Сонирхолтой нэвтрүүлэг бэлтгэж үзэгчиддээ хүргэнэ итгэт итгэлтай байна.  

Б.Хорлоо