Нийслэлийн хэмжээнд 03-р сарын 01-ний өдрийн 05:00 цагаас 03-р сарын 02-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3338 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 142, зөрчлийн 865, согтуугийн 341, зам тээврийн ослын 242, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, “ГССҮТ-д гэмтсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж шалгахад, БЗД-ийн 10-р хороонд суух 38 настай эрэгтэй М нь гал түлэх гэж байгаад нам даралтын зуух нь буудаж гэмтэл авсан байжээ. Гэмтсэн иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгааг БЗД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.