Айлын гэр дайрч, хүний амь хохироожээ
2016/03/02
Орон нутагт "Toyota Prius-20" маркийн автомашины жолооч айлын гэр дайрч, хүний амь хохирсон хэрэг гарчээ. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хоёрдугаар багийн ... тоотод байх гэрийг жолооч Д нь дайрсны улмаас тус тоотод оршин суух иргэн 29 настай, эмэгтэй Ш нас барж, хоёр хүн гэмтсэн байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж эхэлжээ.