Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын төвөөс хойд зүгт 12 км-т “Хан-Уул” гэдэг газарт /У-104083’ Ө-45037’/ 2016.03.02-ны өдрийн 01:18:36 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай ООГСХ-ээс мэдээлсэн бөгөөд тухайн газар нутагт чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй тухай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Дашцэрэн мэдээлжээ.