Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтсийн алба хаагчид хуулгайн гэмт хэрэг хийсэн бүлэг этгээдийг илрүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаа хийж байна. Уг хэрэгт сэжигтнээр М, Б, Д, Ө, О гэх этгээдүүдийг дайчлан баривчилж шалгалтын ажиллагаа хийгдэж байна. Дээрхи этгээдүүд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрээс иргэдийн орон байранд хууль бусаар нэвтэрч удаа дараагийн үйлдлээр ЛСД зурагт, зөөврийн комьпютер, алт, мөнгөн ээмэг бөгж, эдлэл, хөөрөг зэрэг эд зүйлийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан нь мөрдөн байцаалтын явцад 50 гаруй үйлдлийг ярьж байна.

Тухайн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа М, Б, Д нар нь өмнө нь хулгай, танхайн хэргээр ял шийтгэгдэж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 09 ний өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан.

Дээрхи этгээдүүдийн хулгай хийсэн эд зүйлийг Ломбард болон орон байрнаас нь хураан авсан одоогоор 124 нэр төрлийн эд зүйл байна.

Өршөөлийн хуулиар суллагдсан дээрх нэр бүхий этгээдүүд дараах эд зүйлсийг хулгайлсан бөгөөд БЗД-ийн 9, 23, 28, 20, 11 хороо СБД-ийн 20, ЧД-ийн 18 хорооны нутаг дэвсгэрт халдагад өртөж эд зүйлээ хулгайд алдсан иргэд БЗД-ийн цагдаагийн 3 хэлтэст хандана уу.

 

 

А.Баярмаа

О.Номин